М.Мөнхзаяа алтан медаль хүртлээ
2015-07-19

 

ОХУ-ын Тюмень хотноо өчигдөр эхэлсэн жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эхний өдөр манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа алт, Ц.Цэрэннадмид мөнгө, эрэгтэйчүүдийн 66кг-д Д.Алтансүх хүрэл медаль хүртлээ. Ингэснээр манай улсын баг тамирчид алт, мөнгө, хүрэл медалийг иж бүрнээр нь авч багийн дүнгээр гуравдугаарт бичигдэж эхэлсэн юм.

 

 

altansuh

 

Олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай шигшээ багаас эрэгтэй 12, эмэгтэй 9 нийт 21 жүчод оролцож буй. Ням гаригт үлдсэн жингийн барилдаан болж, тэмцээн өндөрлөх юм. Нийт 55 орны 328 жүдоч (эрэгтэй-185, эмэгтэй-143) оролцож буй уг тэмцээний жин тус бүрийн шигшээ барилдаанууд Улаанбаатарын цагаар 21.00-с явагдаж байна.

 

Тэмцээний эхний өдөр Япон улс гурван алтан медаль хүртсэн бол ОХУ 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль, Монгол 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар гуравт бичигдлээ. Одоогийн байдлаар 14 орон ямар нэгэн медаль хүртээд байна.

 

Эрэгтэй:

-60 кг – МУГТ Д.Амартүвшин, Б.Амартүвшин

-66 кг – ОУХМ Б.Батгэрэл, Д.Алтансүх хүрэл медаль

-73 кг – Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, МУГТ С.Ням-Очир VII байр

-81 кг – ОУХМ О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн

-90 кг -  Л.Отгонбаатар

-100 кг – Д.Пүрэвдорж      

+100 кг – ОУХМ Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр

 

Эмэгтэй:

-48 кг – Г.Наранцэцэг

-52 кг – Ч.Аззаяа, Б.Алтанцэцэг

-57 кг – А.Батзул

-63 кг – ОУХМ Ц.Мөнхзаяа алт, Ц.Цэрэннадмид мөнгө.

-78 кг – ОУХМ П.Лхамдэгд

+78 кг – О.Жавзмаа, Б.Мөнхтуяа

Shuud.mn
Сонин хачин