60 тонн хог зайлуулжээ
2015-07-19

Баянхонгор аймгийн төв Байгаль хамгаалах сарын аяны хүрээнд Баянхонгор аймгийн төвийн нийтийн эдэлбэр газарт 183 албан байгууллага оролцон 40 тонн хог хаягдлыг зайлуулсан байна.

 

Мөн Түйн гол дагуух 47 га газрыг Номун далай ахлах сургууль, Номгон ахлах сургууль, Эрдэнэмандал ахлах сургууль, Эрдэм ахлах сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, МСҮТөв тус тус оролцон 20 тн хог хаягдлыг цэвэрлэн зайлуулжээ.

 


Мөн үеэр Баянхонгор сумын БОХУБ, Байгаль хамгаалагч, 5 дугаар багийн нийгмийн ажилтан, гудамжны идэвхтэн нартай хамтран айл өрхүүдэд сургалт сурталчилгаа хийсэн аж. Цагаан чулуутын 5 дугаар багийн 14 дугаар гудамжны гол талын үзүүрт байсан хур хог хаягдлыг гудамжны орчмын айл өрхийг хамруулж нийтдээ 20 гаруй иргэн цэвэрлэгээ хийж хогийг ачуулсан байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин