Даланзадгадын айлууд усанд автжээ
2015-07-19

Энэ сарын 16-нд буюу өнгөрөгч баасан гаригт орсон  түр зуурын дуу цахилгаантай усархаг борооны улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо үер бууж, багагүй хохирол учруулжээ.

 

Тодруулбөл, Баруун сайхан уулын үер хүчтэй бууж, үерийн далан урд хэсгээрээ сэтэрсний улмаас Далангийн гол орчмоор үерийн урсгал ширүүсэн Ногоочид, Зүүнсайхан, Дундсайхан, Баруунсайхан, Жаргалант, Оюут хорооллыг дайрч өнгөрсөн байна.

 

Үерийн ус замдаа дайралдсан айл, аж ахуйн нэгж, дэлгүүр, засварын газрыг усанд автуулж, их хэмжээний хохирол учруулсны дээр эдгээр хорооллууд тэр чигээрээ гэр хороолол тул үерийн урсгал бохирын цооног, нүх бүрийг халиаж, хотын төврүү орж ирсэн байна.

 

Улмаар өтгөн шингэн бохир холилдсон үер зарим орон сууцны хонгилыг дүүргэн эргэн тойрондоо бохир шалбааг болсон байна.

 

 

Түүнчлэн, үерийн усны улмаас шавар шалбааг ихсэн, хальтиргаа гулгаа ихэссэнээс үүдсэн зам тээврийн осол 10 гаруй гарсан байна.

 

Иймд аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж,  ард иргэд сэрэмжлүүлэг мэдээг тогтмол авч, үерийн аюултай бүс нутгаас нүүх, уулын хавцал, давчуу ам, сайр, жалганаас хол явах, амралт зугаалгатай холбогдуулан баталгаатай тээврийн хэрэгслээр зорчихыг сануулжээ.

 

Мөн аймгийн ЭМГ-аас үерийн усанд хүүхэд багачуудаа тоглуулахгүй байх, айл өрх иргэн бүр дор бүрнээ халдваргүйтлийн өндөр түвшинд ариутгал хийлгүүлэх, аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар хийгдэж ариутгал халдваргүйтлийн аянд идэвхтэй оролцохыг зөвлөсөн байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Колони Монголын хүү:
Ёстой үнэн хэллээ..Эргүү хүрэлсүг хаана явна. Би арл түмний хүү гэж элийрч шааж байдаг тархигүй Eөөк минь хаана бнаа... Мал бол алаад идмээр бн хүрэлсүг сдааг
2023-07-25
ajnai:
D.Baterdene hotod tusgai salaan kinonii Anujintai corporiat zochid buudald nuhaltsaad tun chig zavgui baidag iim ued hudlaa unen aimagta sanaa tavih l heregtei shde.baterdenee! Tendees mungu olj baij !
2015-07-19
Колони Монголын хүү:
Ёстой үнэн хэллээ..Эргүү хүрэлсүг хаана явна. Би арл түмний хүү гэж элийрч шааж байдаг тархигүй Eөөк минь хаана бнаа... Мал бол алаад идмээр бн хүрэлсүг сдааг
Зочин:
Ямар ч арчаагүй юм бэ? Хамгийн их баялагтай, баян аймаг байж баас, шээстэйгээ холилдоод байж байдаг. Тэр Бадраа гэдэг даргынхаа зүй бус олсон хөрөнгийг хураагаад л өлхөн далан, шуудуу дэд бүтцийнхээ асуудлыг шийдчихнэ шүү.
2015-07-19