Донецкт дөрвөн хүн амиа алджээ
2015-07-20

Украины зүүн хязгаарын Донецк мужид өчигдөр 1.00 цагийн үед салан тусгаарлагчид ямар ч шалтгаангүйгээр гал нээж, дөрвөн хүний аминд хүрсэн тухай тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжлав. Салан тусгаарлагчид “Минск 2” гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж буй сөргөлдөөний бүсэд эхэлж гал нээж, хүний аминд хүрсэн гэж тэд мэдэгджээ. Харин салан тусгаарлагчид эхэлж гал нээгээгүй. Украины армийнхан оршин суугчид унтсаны дараа Донецкийг эзлэхийг санаархсан гэж мэдэгдсэн байна.

 

“Өнгөрөгч хоёрдугаар сараас хойш анх удаагаа Донецкт ийм тод буун дуун гарч, хүний амь эрсдлээ” хэмээн тус мужийн оршин суугч “AFP” агентлагт ярьсан байна. “Бид хэргийг өөрсдөө шалгаж, хэрэгтэнг баривчлах болно” гэж Бүгд найрамдах Донецк улсын тэргүүн Александр Захарченко мэдэгджээ. Энэхүү халдлагын дараа “НАТО”-ийн тэргүүн “ОХУ-ын Батлан хамгаалах яам Донецк, Луганск мужид хяналтаа тогтоохыг санаархаж буй салан тусгаарлагчдыг зэвсгээр хангадаг. Тэд халдлагын буруутан” гэж мэдэгдсэн байна.

 

Германы Канцлер Ангила Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын хүсэлтийн дагуу “Нормандын дөрвөл” хоёрдугаар сарын 14-нд Беларусын нийслэл Минск хотноо чуулж, “Минск 2” гэрээг амжилттай байгуулсан билээ. Энэхүү гэрээ байгуулагдснаас хойш сөргөлдөөний бүсэд хүний амь нас эрсдээгүй байсан юм. НҮБ-ын мэдээлснээр “Минск 2” гэрээнээс өмнө зүүн хязгаарт 6400 хүн амиа алдсан гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин