Монгол, Филиппиний зөвлөлдөх уулзалт болов
2015-07-20

Гэрэл зургийг MPA.MN

 

Монгол Улс, Бүгд найрамдах Филиппин улсын Гадаад хэргийн яамд хоорондын Бодлогын зөвлөлдөх хоёрдугаар уулзалт өнөөдөр Улаанбаатарт болов. Уулзалтыг Монголын талаас Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, Филиппиний талаас тус улсын Гадаад хэргийн дэд сайд Лаура Дел Росарио нар тэргүүлэв. Энэ удаагийн уулзалтаар хоёр талын харилцааг бүх түвшинд идэвхжүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлэв. Тиймээс цаашид эдийн засаг, хөрөнгө оруулалт, аюулгүй байдал, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, боловсрол, спорт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хувийн хэвшлийн холбоог дэмжих асуудлаар санал солилцов.

 

Мөн эрүүгийн хэрэгт эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээр, соёлын салбарт хамтран ажиллах хөтөлбөр, нийгмийн халамжийн салбарт хамтрах санамж бичгийг түргэвчлэн байгуулахад санал нэгджээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
omhii uenertei sarmagchinguudtai yugaa hiinee
2015-07-20
Konsul:
Philipine Ulsyn Urgumjit Konsul ene uulzaltad alban esoor orolcoj baigaa yu N.Oyundari Ded Said aa ??? Tanai Yamny diplomat eslolyn Albanyxan oruulaxgui gej gediij medex uls shvv Ta naxaaraarai !
2015-07-20