Өмнөдийн тагнуулч амиа хорложээ
2015-07-20

Өмнөд Солонгосын тагнуулын агентлагийн “NIS” нууц ажилтан машин дотроо амиа хорлосон байдалтай олдсон тухай “www.yonhapnews.co.kr” мэдээллээ.  Мөрдөгчид машин дотроос гэрээслэл олсон бөгөөд тэрээр тагнуулын чухал мэдээллийг устгасан учир үхэхээс өөр зам олдсонгүй хэмээн учирласан байна. Түүний устгасан мэдээлэл нь өнгөрсөн 2012 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тагнуулын агентлагийн үйл ажиллагаатай холбоотой аж. Тагнуулчийн машиныг уулын замаас олсон бөгөөд мөрдөн байцаалт дуусах хүртэл нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Мөн амиа хорлосон тагнуулчийн мэдээллийг задруулахаас эрс татгалзсан аж.  

 

Энэ хэрэгтэй холбогдуулан Өмнөд Солонгосын Дээд шүүхээс тагнуулын агентлагийн дарга асан Вон Сей Хуныг 2012 оны сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсон хэмээн буруутгасан юм. Саяхан энэхүү хэргийг мөрдөн байцаалтанд буцаажээ.  Өмнөх шатны шүүхээс түүнд гурван жил хорих ял оноожээ. Тагнуулын байгууллага өмнө нь хүн барьцаалах, захиалгат аллага зэрэг хэрэг холбогдож байсан юм. Сөрөг хүчнийхэн “NIS”-ийг эрх баригчдад үйлчилдэг хэмээн буруутгадаг билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин