Иргэдийг хууль бусаар хил нэвтрүүлдэг байсан этгээдүүдийг барьжээ
2015-07-20

Монголын иргэдийг хууль бусаар Шенгений бүсийн орнуудад нэвтрүүлдэг байсан зохион байгуулалттай бүлгийг Польшийн Цагдаагийн газраас илрүүлжээ.


Тус бүлэг Польшийн Ольштын тойргийн иргэдийн нэрийн өмнөөс жуулчны урилга гарган, Монгол руу явуулдаг байж. Улмаар Шенгений бүсийн орнуудад зорчих эрхтэй виз гаргадаг байсан нь тогтоогджээ.

 

Жуулчны визтэй монголчууд Франц, Швед, Герман, Испани, Чех зэрэг оронд очингуутаа орогнол хүсэн цагаачилдаг байсан аж.

 

Гэмт бүлэглэлд гурван монгол, гурван польш иргэн байсан аж.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
zochin:
yagaad oor ulsad uls tsagaachilj bolohgui gj.mongold amidral hund bolood l ingej baigaashdee.deedchud idej uuj uls ornoo suiruulj baihiin orond ard tumniihee amidral amijirgaag deeshluuleh ym hiisen bol yu gj ingej uilee uzej yvahiin.
2015-07-20