“Сэтгүүлчийг сулла” суулт болов

info.mn сайтын сэтгүүлч, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн С.Баттулгыг суллахыг шаардсан суулт Чингисийн талбайд болов. Суултад сэтгүүлчид болон жиргээчид нэгджээ.
Шүүгдэгч Г.Буяндорж, Д.Батжаргал, Ч.Ууганбаяр, Г.Дамдиндорж, С.Баттулга нарыг энэ сарын 9-нөөс эхлэн цагдан хорьж буй. Энэхүү арга хэмжээг сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрхэнд халдсан хэмээн үзэж байгаа юм. Тиймээс Монголын Сэтгүүлчдийн эвлэл, Монголын Телевизүүдийн холбоо, Монголын Сайтын холбоо, "Глоб Интернешнл" ТББ-иас албан ёсоор байр сууриа илэрхийлсэн. Мөн сэтгүүлчдийн төлөөлөл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна талбайд тайван жагсаал хийсэн билээ.
С.Баттулга нарыг шүүх хурал энэ сарын 27-нд болохоор товлогдоод буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ