Онцгой комисс хуралдлаа
2015-07-20

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдоор ахлуулсан дүүргийн онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст айл өрх, машин техник хэрэгсэл  усанд автсан дуудлага олноор ирсэн бөгөөд Онцгой байдлын хэлтэс 4 айл өрхийн 16 иргэн, 3 автомашин, Аж ахуйн нэгж байгууллагад учирч болзошгүй 340 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг үер усны аюулаас авран хамгаалсаныг танилцуулав.

 

 

Мөн үерийн улмаас дүүргийн 7, 22 дугаар хороодын зарим айл өрх усанд автаж, 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хилчин” хотхоны бохирын шугам бөглөрсөн бөгөөд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, холбогдох байгууллагууд газар дээр нь ажиллаж байна.

 

Хурлаас үерийн ус,  лаг шавар соруулах техник төхөөрөмж, хэрэгцээтэй багаж хэрэгслүүдийг дүүргийн Засаг даргын нөөцөөс хөрөнгө гаргаж, авахаар шийдвэрлэжээ. 

Shuud.mn
Сонин хачин