“Монголын аялал жуулчлалын элч” өргөмжлөл гардуулна
2015-07-21

Үндэсний газар зүйн нийгэмлэгийн 2007 оны адал явдалт аяллын шагналт, Австралийн 2006 оны шилдэг адал явдалт аялагч, зохиолч, кино найруулагч, илтгэгч Тим Көүп-ийг “Монголын аялал жуулчлалын элч”-ээр өргөмжилжээ. Түүнд “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол,тэмдэг, “Монголын аялал жуулчлалын элч” өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 11.00 цагт БОНХАЖЯ-ны ХААН танхимд болно.

 

Тим Көүп нь Монголоос Унгар хүртэл Чингис хааны замаар морин аялал зохион байгуулж, “Чингис хааны мөрөөр-нүүдэлчдийн нутгаар хийсэн домогт аялал” ном туурвин бүтээжээ.



Мөн энэ үеэр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол цаг үеийн асуудлаар болон салбарын зарим бодлого, шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм байна.

Shuud.mn
Сонин хачин