Блаттер руу мөнгө цацжээ
2015-07-21

 

Дэлхийн хөлбөмбөгийн холбоо буюу “FIFA”-ийн Ерөнхийлөгч Сепп Блаттер Швейцарийн Цюрих хотноо хэвлэлийн хуралд оролцож байхдаа ичгүүртэй байдалд орсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах улсууд эхнээсээ тодорч эхэллээ” гэж хэлэхэд танхимд сууж байсан инээдмийн жүжигчин Саймон Бродкин “Чи өөрөөсөө ичээж. Зүгээр л 2026 оны ДАШТ-ийг Хойд Солонгост зохион байгуулах хэрэгтэй” гэж хэлээд Ерөнхийлөгч рүү хуурамч 100 долларын дэвсгэртүүд цацсан байна.

 

Бродкин мөн түүнд хандаж “Ерөнхийлөгч огцор, огцор” хэмээн хашгирчээ. Швейцарийн цагдаа нар жүжигчин эрийг баривчилж хэвлэлийн хурал тасалдуулсан, хэл амаар доромжилсон хэмээн буруутгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин