Ху Жинтаогийн туслах намаасаа хөөгдлөө
2015-07-21

БНХАУ-ын дарга асан Ху Жинтаогийн туслах Линг Жихиа авлига авсан нь тогтоогдож, намаасаа хөөгдсөн тухай “www.dailytimes.com.pk” мэдээллээ. Хятадын “Синьхуа” агентлагийн мэдээлснээр “Линг хээл хахууль авснаас гадна биеэ үнэлэгчидтэй хэрцгий хандаж, ёс бус үйлдэл хийсэн” гэжээ. 2012 онд Лингийн хүү Бээжин хотноо “Ferrari” машинаар хурд хэтрүүлэн давхиж байхдаа амиа алдсан юм. Энэхүү мэдээллийн дараа Лингийн албан тушаалыг буруулжээ.

 

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Лингийг авлига авсан хэмээн буруутгаж, баривчилсан билээ. Харин “Коммунист” намын удирдлагууд Лингийг өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлж, садар самууныг сурталчилсан хэмээн буруутгаж, сахилгын ноцтой зөрчил гаргасан хэмээн намаасаа хөөжээ.

 

Өнөөгийн дарга Си Зиньпин эрх баригч “Коммунист” намын гишүүдийг авлига авч, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглахыг хориглосон билээ. Энэхүү шийдвэрийн дараа ойролцоогоор 17 мянган гишүүн намаасаа хөөгдсөн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин