Шинэ арслан Э.Оюунболдыг нутгийнхан нь ”үүднээсээ” угтлаа
2015-07-21

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан 512 хүчит бөхчүүд барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтийн аварга", Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр "Хангарьд" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх улсын харцага Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж улсын арслан цол хүртсэн билээ.

 

Тэгвэл шинэ арслан Э.Оюунболд өчигдөр өөрийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумандаа очжээ. Түүнийг тус сумын Засаг дарга У.Нүрсэд болон аав ээж, ах дүүс, нутгийн олон  нь сумынхаа "үүднээс" угтаж авчээ.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин