Охид эмэгтэйчүүдийн анхдугаар лиг эхэлнэ
2015-07-21

Монголын хөлбөмбөгийн холбооноос анх удаа охид, эмэгтэйчүүдийн лигийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 21-28-ны хооронд болох уг тэмцээнд шилдэг найман баг оролцох юм. 

 

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарын хөгжлийн бодлогийн хүрээнд багтсан чухал ажлуудын нэг нь охид эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад эмэгтэй шигшээ багийг бүрдүүлэн тив дэлхийн чанартай уралдаан тэмцээнд оролцох үүд хаалгийг нээн өгч байгаа явдал. Мөн Ази тивдээ тэргүүлэгч, дэлхийд хүчтэй өрсөлдөгч байж чаддаг Японы хөлбөмбөгийн багтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Үүгээр дамжуулан Монголын эмэгтэй шигшээ багийг Япон дасгалжуулагчаар удирдуулахаар болоод байгаа билээ.

 

Анх удаа болох гэж буй охид, эмэгтэйчүүдийн лигийн тэмцээний лигийн нээлтийн тоглолт өнөөдөр 11.30 цагаас эхэлнэ. 

 

Уншигч та нээлтийн хоёр тоглолтыг энд дарж шууд хүлээн авч үзээрэй.
 

 

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин