Ээлжит бус чуулганд бэлтгэж байгаа
2015-07-21 12:06

УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ ээлжит бус чуулганыг ирэх сарын 3-нд хуралдуулах төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн.  Ээлжит бус чуулганыг хуралдуулах УИХ-ын даргын захирамж гараагүй байгаатай холбогдуулан хойшлуулах  тухай яриа  гарлаа. Энэ талаар  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батхандаас зарим зүйлийг тодруулсан юм.

 

-Ээлжит бус чуулган хуралдах эсэх нь тодорхойгүй байна.  УИХ-ын даргын захирамж хэзээ гарах бол?

 

-УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үгэндээ наймдугаар сарын 3-ны өдөр ээлжит бус чуулганыг албан ёсоор зарлан хуралдуулахаа мэдэгдсэн. Ээлжит бус чуулганаар процессийн буюу Эрүүгийн, Зөрчлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Засгийн газрын зарим гишүүдийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэдгээ албан ёсоор хэлсэн байгаа.

 

УИХ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлд чуулгантай холбоотой заалт байдаг. Ээлжит бус чуулганыг  Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдийн 3/1-ээс дээш хувийн саналаар зарлах эрхтэй. Тийм учраас  УИХ-ын дарга энэ хуулийн 16.4-т заасны дагуу  албан ёсоор ээлжит бус чуулганы  хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, үргэлжлэх хугацааг товлон албан ёсоор захирамж гаргасны үндсэн дээр зарлах эрхтэй. УИХ-ын даргад энэ эрх нь хадгалагдаж байгаа гэсэн үг. Хуулиараа ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг захирамжид тусгасан байх ёстой. Одоогийн байдлаар ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай УИХ-ын даргын захирамж гараагүй байна. Тиймээс УИХ-ын Тамгын газрын зүгээс ээлжит бус чуулганыг хуралдуулах бэлтгэл ажлыг хийж байна. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болонТамгын газрын ажилтнууд ажиллаж байгаа.

 

-УИХ-ын Тамгын газрын хувьд чуулганы завсарлагааны хугацаанд юу хийж байна вэ?

 

-Долоо найм, амралтын улирал, төрийн байгууллагууд амардаг гэдэг, энэ бол ташаа ойлголт юм. Тамгын газрын ажилтнууд амардаг ч гэлээ тамгын газрын үйл ажиллагаа тогтмол хэвийн ажиллаж байна. Энэ хугацаанд УИХ-ын Тамгын газар ээлжит хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайланг албан хэрэгцээнд зориулж болон, олон нийтэд зориулан бэлтгэж байна.

 

-Ээлжит бус чуулганы захирамжийг хуралдах товоос тэд хоногийн өмнө гэсэн хуулийн заалт байдаг уу?

 

-Монгол Улсын Их хурлын тухай хуульд ээлжит бус чуулгантай холбоотой заалт бий. Гэхдээ тэд хоногийн өмнө захирамж гаргасны үндсэн дээр ээлжит бус чуулганыг зарлана гэсэн заалт байхгүй.

 

-Сайд нарын асуудлыг өргөн бариагүй байхад хэлэлцэх асуудалд тусгалаа гэсэн шүүмжлэл байсан. Энэ талаар?

 

-Д.Дэмбэрэл гишүүн Засгийн газрын гишүүний асуудлаар хуулийн төсөл өргөн баригдаагүй тохиолдолд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд орсон мэтээр зарлаж байгаа хууль бус үйлдэл гэж хэвлэлд ярилцлага өгсөн байсан.

 

УИХ-ын дарга хэлсэн үгэндээ Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиудыг нэрлэсэн. Завсарлага авсны улмаас хоног хугацаа алдсан учраас ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ гэсэн. Нийгэмд хүлээлт үүсгэсэн хууль.

 

Засгийн газрын гишүүдийн асуудлыг өргөн мэдүүлэх субьектын тухайд албан ёсоор мэдээлэл өгөх боломжгүй. Хуулийн асуудлыг холбогдох байнгын хороо нь өгөх байх. хууль зөрясөн, зөрчөөгүй тухайд албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй.

 

-Гишүүдийн хувьд хаагуур яваа бол?

 

-УИХ-ын даргын хувьд ажиллаж байгаа. Энэ 7 хоногт гадаад уулзалтуудтай байна. Өнгөрсөн 7 хоногт Хуульзүйн байнгын хорооны дарга хаврын чуулганаар хэлэлцсэн асуудлын талаар тайлангаа мэдээлсэн. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Д.Батцогт, Р.Амаржаргал, Д.Арвин, Ц.Цолмон, Д.Оюунбаатар  нарын гишүүн ажиллаж байна. Ер нь ихэнх гишүүд чуулганы завсарлагааны хугацаанд ээлжит чуулганд хэлэлцүүлэх  хуулийн төсөл дээр ажиллаж байгаа юм.

 

-Ирц бүрдэх болов уу?

 

-УИХ-ын даргын захирамж гарсан нөхцөлд УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үүрэгтэй. Тийм учраас гишүүд цуглана л гэж бодож байна.

 

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Батханд чинь сэтгүүлчээрээ сайн байсан даа мэдээг нь их үздэг байж. Удирдах ажил хийгээд нам жим байгаан байна хэзээ нэгэн өдөр т0левизэрээ гараарай
2015-07-22
Зочин:
Eronhii said ailaar yarval ehner
2015-07-21
та нараар дутахгүй:
цуглаад тамын тогооны үлгэрээ дуусга тэгээд 2016 онд хөтлөлцөөд баяртай бид та нараар дутахгүй өчнөөн эх орон ард түмнийхээ төлөө юм хийх эрдэм мэдлэгтэй хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй аавын хүү ээжийн охидууд байна
2015-07-21
Зочин:
Uulkun darga uu ugui yu kkkkk
2015-07-21