Австралийн иргэн Монголын аялал жуулчлалын элч болов
2015-07-21

Гэрэл зургийг MPA.MN

 

Австралийн иргэн, адал явдлын аялагч, зохиолч Тимоти Жон Көүпийг Аялал жуулчлалын тэргүүний ажилтан цол тэмдэг, Монголын аялал жуулчлалын элчээр өргөмжилснийг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр гардуулж өглөө.

 

 Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчилж байгаа онцгой хувь нэмрийг нь үнэлж, цаашид Монголын аялал жуулчлалын элч болж, нүүдэлчин ахуй, соёлыг дэлхий нийтэд улам сайн сурталчлахыг хүсч уг шагналыг өгч буйгаа БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол онцолсон юм.

 

Тимоти Жон Көүп 2004-2007 онд “Чингис хаан болон XIII зууны нүүдэлчин монголчуудын мөрөөр” аяллыг хийхдээ Хархориноос Унгар хүртэл мориор туулжээ. Аяллынхаа дараа “Чингис хааны мөрөөр-нүүдэлчдийн нутгаар хийсэн домогт аялал” ном туурвин бүтээсэн ба уг ном нь Австрали, АНУ, Канад, Их Британи, Герман зэрэг улсад худалдаалагдсан байна.

Гэрэл зургийг MPA.MN

 

Гэрэл зургийг MPA.MN

 

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин