Том Крузийг эхнэртэй болохыг зөвлөв

img

Холливуудын нэрт жүжигчин Николь Кидман “Vogue” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд экс нөхөр Том Крузыг эхнэртэй болох хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Жүжигчин “Надад хоёр сэтгэлийн шаналал байна. Нэгд, би аавыгаа өнөөдрийг хүртэл үгүйлж байна. Хоёрт, Томыг одоо хүртэл эхнэр авахгүй байгаад. Энэ залуу жинхэнэ хайртайгаа учрах цаг нь болсон. Дэндүү олон жил ганцаараа амьдарлаа шүү дээ. 2010 онд Кейт Холмсоос салсан байхаа. Тэр одоо эхнэртэй болох хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Том, Николь нар 1990 онд хуримаа хийж, 2001 онд салцгаасан юм. Тэд Конног, Элизабет гэх охин, хүү хоёр өргөж авсан билээ. Николийн аав Антони Кидман энэ оны нэгдүгээр сард Сингапурт авто осолд орж, амиа алдсан юм.

 

Жүжигчин бүсгүй “Бүрэнхий” цувралын од Роберт Патенсоны хамтаар “Queen Of The Desert” кинонд тоглож байгаа билээ. Өнөөдөр тус уран бүтээлийн анхны трейлер цацагдаж эхэлжээ. Энэхүү бүтээл нь XVIII зууны үеийг харуулсан түүхийн кино аж.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

M:
aldart bangkok hilton iig amiluulsan shvvde chaawaas odoog hurtel tomd hairtai hewere shiw
2015-07-22