Прокурорууд хар тамхины хэрэгт холбогджээ

Улсын нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд оролцдог прокурорууд өөрсдөө хэрэгт холбогдсон байна.
Тодруулбал, Баянгол дүүрэгт байрладаг Тээврийн прокурорын газрын хоёр прокурор хар тамхины хэргээр өчигдөр саатуулагджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдний гэрээс нь хар тамхи олдсон аж. Хэргийг УМБГ-ын хар тамхитай тэмцэх хэлтэст шалгаж байгаа гэх мэдээллийг өгч байна.
Мөн тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ