Google Street View-ийг танилцуулна
2015-07-22

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг өнөөдөр 14.00 цагт АНУ-ын Google компанийн Ази номхон далай, Ойрхи дорнод, Африк, ОХУ-ын засгийн газартай хамтран ажиллах асуудал эрхэлсэн захирал Сузен Пойнтерыг хүлээн авч уулзана.

 

Уулзалтаар Монгол орны зурган дүрслэлийг багтаасан Google Street View-ийг танилцуулж, ярилцах  аж. Одоогоор  Google-ийн Street View-ийн санд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойр, Сайншандын байдал, хот хоорондын үзэсгэлэнт байгаль зам харгуй, Монголын хөдөө нутгийн зураглалыг оруулаад буй аж.

Shuud.mn
Сонин хачин