Жүдочид Тайванийг зорилоо

Монголын жүдо бөхийн холбооны тамирчид ээлжит тэмцээндээ оролцохоор эх орноосоо мордлоо. Тэд энэ сарын 25-26-нд Тайванийн Тайпей хотноо болох Asian Judo Open буюу Азийн нээлттэй тэмцээнд оролцох юм.
Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-д энэ оны УАШТ-ий хүрэл медальт Мөнхтөрийн Ганболд болон өнгөрсөн сард ОХУ-ын Минусинск хотноо болсон ОУТ-ээс хүрэл медаль хүртсэн Баттогтохын Эрхэмбаяр нар өрсөлдөхөөр боллоо. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д энэ оны улсын аварга Эрдэнэцогтын Гэрэлмаа, 57 кг-д Баярбатын Баасанжаргал нар барилдана. Тэдэнтэй хамт хашир туршлагатай мастер Пүрэвжаргалын Лхамдэгд өрсөлдөх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ