“Боко Харам”-ыг дарахад дэмжлэг хүсэв
2015-07-22

Нигерийн шинэ Ерөнхийлөгч Мухаммеду Бухари АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар энэ сарын 21-23-ны өдрүүдэд Вашингтон хотноо төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгчийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хүлээн авчээ. Тэрбээр өчигдөр Ерөнхийлөгч Обаматай уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уулзалтын эхэнд Бухари “Нигерийн ард түмнийг айдаст автуулж, олон зуун охидыг тамлан зовоож, хүчирхийлж буй хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийг устгахад туслана уу” гэж хэлжээ.

 

Түүний энэхүү саналыг Обама бодолцож үзэхээ амлаад “АНУ болон холбоотон орнууд Иракийн хэт даврагчдад цохилт өгч байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Боко Харам”, “Халифын вант улс” бүлэглэлтэй нэгдсэн нь олон улсыг айдаст автуулсан. Тэдний хэрэглэж буй техник хэрэгсэл сүүлийн үеийнх. Тиймээс бид сайтар боловсруулсан төлөвлөгөөний дагуу хөдлөх учиртай” гэжээ.

 

Нигер болон АНУ-ын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа Обама илэрхийлсэн байна. Обама, Бухари нар өнгөрсөн зургаадугаар сарын 21-нд Парис хотноо зохион байгуулагдсан 41 дэх удаагийн “G7”-ийн уулзалтаар анх удаагаа уулзаж, харилцан төрийн айлчлал хийхээр тохиролцжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин