Завхан нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоно
2015-07-22

Ирэх жил Завхан, Увс аймгууд Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдох юм.

 

Өнөөдрийн байдлаар Солонготын даваанаас Их-уул, Тосонцэнгэлийн баруун дөрвөн зам хүртэлх замыг Хурдны зам ХХК тавьж байна.

 

Мөн Тосонцэнгэлийн баруун дөрвөн замаас Улиастайруу чиглэсэн 114 км хатуу хучилттай замыг Хятадын Засгийн газрын урт хугацааны зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэж, Аж үйлдвэрийн яам, Хятадын Засгийн газрын компаниуд ажлаа эхлээд явж байна.


Харин ажил нь зогсоод байгаа Улиастайгаас Загастайн даваагаар дамжсан 67 км замын санхүүжилт мөн Хятадын Засгийн газрын урт хугацааны зээлийн санхүүжилтээр хийгдэх юм. Тэрчлэн Тосонцэнгэлийн баруун дөрвөн замаас Нөмрөг, Сонгино сумаар дамжин Увс, Улаанбаатарыг холбох 167 км замыг концессийн гэрээгээр барихаар Оросын компани шалгарчээ. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зам тээврийн яам:
Худал мэдээлэл тавьдгаа больчихооч ээ.
2015-07-22