Пхеньян цөмийн хөтөлбөрөө царцаахгүй

Иран, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн АНУ, Их Британи, Франц, БНХАУ, ОХУ болон Германы Гадаад хэргийн сайд нар буюу “P1+5” холбоо Австрийн Вена хотноо чуулж, Тегераны цөмийн хөтөлбөрийг зогсоох сүүлийн шатны гэрээг амжилттай байгуулсан билээ. Гэрээний дагуу Тегеран цөмийн хөтөлбөрөө зогсоосон бол “P1+5” холбоо тус улсын эсрэг хэрэгжүүлээд буй эдийн засгийн хоригоо цуцлаад байгаа. Тегераны цөмийн хөтөлбөрийг зогсооход ихээхэн хүчин чармайлт гаргасан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри сэтгүүлчтэй уулзах үеэрээ “Бид цөмийн зэвсэг үйлдвэрлэж, олон улсыг заналхийлээд буй орнуудтай хэлэлцээр хийхээр зорьж байна. Иран бидний итгэлийг алдахгүй байх. Бидний дараагийн зогсоол, хэлэлцээр хийх гүрэн бол Хойд Солонгос. Тус улсын удирдлагуудтай цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудлаар ярилцаж байна” гэж хэлжээ.
Хойд Солонгосын “KCNA”агентлагт өчигдөр Керригийн яриаг үгүйсгэж, “Пхеньян цөмийн хөтөлбөрөө царцаах эсэх нь АНУ-д хамаагүй. Би цөмийн хөтөлбөр болон шинэ шинэ туршилтыг хийсээр байх болно” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ