Оюутнуудад сургалтын төлбөрийн хүүгүй зээл олгоно
2015-07-22

Ирэх хичээлийн жилд дотоодын их, дээд сургуулийн I, III курст элсэн орох оюутнуудад Япон улсын “Мабүчи” сангаас тэтгэлэг олгохоор болжээ.

 

Тэтгэлгийг сургалтын төлбөрийн хүүгүй зээл хэлбэрээр өгөх бөгөөд хэмжээ нь 1500 ам.доллар байх гэнэ. Тэтгэлгийг сурлага сайн, сурах эрмэлзэлтэй боловч санхүүгийн боломжгүйн улмаас мэргэжил эзэмшиж чадахгүй оюутнуудад өгөх аж.

 

Гэхдээ сургуулиа төгсөөд ажилд орсны дараа хоёр дахь жилээсээ буцааж төлөх журамтай гэнэ.

Б.Дэжид

 

 

Shuud.mn
Сонин хачин
sugara:
herhen holbogdoh ve
2015-07-23