АНУ-тай хамтран ажиллахаас татгалзав
2015-07-22

Киргизстаны Засгийн газар АНУ-тай 1993 оны долоодугаар сард байгуулсан цэрэг, стратегийн хамтын ажиллагаагаа сунгаж, дахин хамтран ажиллах бодолгүй байгаагаа илэрхийлжээ. Тус улс 1993 оноос хойш АНУ-тай бүс нутгийн энх тайвныг сахин хамгаалах зорилготойгоор энэхүү гэрээг байгуулсан юм. Тус улсын Ерөнхий сайд Темир Сариев өчигдөр үндэсний телевизээрээ дамжуулан уг хамтын ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй хэмээн мэдэгдсэн тухай “TASS”агентлаг мэдээллээ. Тэрбээр “Аюулгүй байдлын үүднээс энэхүү шийдвэрийг гаргалаа” гэжээ.

 

АНУ-ын Төрийн департамент өнгөрсөн долоо хоногт киргиз сэтгүүлч Азимжан Аскаровт Хүний эрхийг хамгаалагч шагнал олгохоор болсноос болж Киргизстан хамтын ажиллагаагаа цуцлахаар болсон байна. Сэтгүүлчийг 2010 оны зургаадугаар сард Киргизстанд болсон киргиз болон узбек үндэстнүүдийн хооронд болсон мөргөлдөөнийг зохион байгуулж, жагсагчдыг худал мэдээллээр өдөөн турхирсан хэмээн буруутгасан юм. Мөргөлдөөний үеэр 442 хүн амиа алдаж, 1000 орчим хүн гэмтсэн байна.

 

Хамтын ажиллагаа цуцлагдсанаар АНУ-ын тусламжийн байгууллага болон цэргийн төлөөлөгчид Киргизстан улсад тусгай эрхгүй болж, нутаг буцах болсон байна. Энэхүү мэдэгдлийн дараа Вашингтоны зүгээс Киргизстаны талд хандан хамтын ажиллагаагаа цуцалсанд харамсч буйгаа илэрхийлж, дахин зэр зэвсэг болон бусад салбарт туслалцаа үзүүлэхгүй гэдгээ мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kkkk:
Orosuudiin gart orj de huurhii... Orosuudiin dalaisan gazar ni dald orj, dalalsan gazar ni il garch yavah huvi zaya Kirgiz, Kazak, Mongol geh met ulsuudad nuurleh bolj de.
2015-07-22