“Амгалан” станц ирэх сард анхны галлагаагаа хийнэ
2015-07-22

Гэрэл зургийг www.MPA.mn

 

Улаанбаатар хотын зүүн хэсгийн барилга байгууламжийг дулаанаар хангах зорилготой "Амгалан" дулааны станцын бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Хотын дарга Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан танилцлаа.

 

Тус станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 95хувьтай байгаа бөгөөд энэ оны 8 дугаар сарын 15-нд бүрэн дуусгаж туршилт, тохируулга хийхээр төлөвлөсөн байна. Станцын туршилт, зуухны галлагааг 8 дугаар сарын 15-аас 9 дүгээр сарын 15-нд хийж,  хотын дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэгцээг хаах зэрэг зайлшгүй шалтгаанаар 2 зуухыг бүрэн хүчин чадлаар ажиллуулах горим тооцоог хийсэн байна.

 

Иймд станцын үйл ажиллагааны туршилт, зүгшрүүлэг, үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан Амгалан өртөөнөөс станц хүртлэх төмөр замын засвар, арчилгаа болон нүүрс, ус, цахилгаан, туршилтын ажлыг гүйцэтгэх инженер, техникийн ажилчдын цалингийн зардлыг шийдвэрлэх шаардлагатай болсон аж. Уг туршилтын галлагаанд шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Хөгжлийн банкаар дамжуулан дахин 3,9 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн юм.

 

“Амгалан" дулааны станцын угсралтын гүйцэтгэлүүд:

 

Дулааны станцын үндсэн барилгын угсралтын ажил 94 хувьтай

Зуух №1-ийн угсралтын ажлын нийт гүйцэтгэл 98 хувьтай. Химийн угаалга, туршилт тохируулга хийхэд бэлэн болсон.

Зуух №2 – ийн угсралтын ажлын нийт гүйцэтгэл 98 хувьтай.

Зуух №3– ийн угсралтын ажлын нийт гүйцэтгэл 90 хувьтай.

Уутат шүүлтүүрийн угсралтын ажил 95 хувьтай

Утаа сорогч болон утаа сорогчийн барилга угсралтын ажил 98 хувьтай

Яндангийн барилга угсралтын ажил 100 хувьтай

Вагон хөмрөгчийн барилга угсралтын ажил 96 хувьтай

Түлш дамжуулах конвейрийн барилга угсралтын ажил 97 хувьтай байна.

Барилга угсралтын нийт гүйцэтгэл 95 хувьтай байна.

 

Тус станцын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “СМЕС” CO.,LTD шалгарч, 2013.04.12 өдөр гэрээ байгуулж ажлаа эхлүүлсэн бөгөөд 2015.10.15 өдөр ашиглалтад өгөх юм. 348 МВ-ын хүчин чадалтай тус дулааны цахилгаан станцын нийт өртөг нь 75.9 сая ам.доллар. 348 МВт буюу тус бүр нь 116 МВт –ын хүчин чадалтай гурван ширхэг зуух, бүрэн компьютерийн удирдлагын систем, 2Ф700мм-ийн диаметртэй хойд урд хэсгийн хоёр дулаан дамжуулах гаргалгаа бүхий дулааны шугам, 118 кВ-ын хоёр хэлхээт 350 м цахилгаан дамжуулах агаарын шугам, цахилгаан дэд станц, түлш памжуулах байгууламжууд, төмөр замын өргөтгөл, сүлжээний усны насос, шугам хоолой болон цахилгаан хуваарилах байгууламжийн барилга, тоног төхөөрөмжүүдийн хамт суурилуулсан байна.

 

Тус станц ашиглалтад орж, 348 МВт дулаан гаргаснаар Улаанбаатар хотын төв болон зүүн хэсгийн 13, 14, 15, 16 хорооллын дулааны хангамж сайжирна. Тодруулбал, 20 мянган айл өрх, 250 орон сууцны нөхцөл 100 Гкал/цаг-аар нөхцөл нь сайжирна. Мөн шинээр ашиглалтад орж байгаа 40 мянган айл өрхийн буюу 500 орон сууц 200 Гкал/цаг-ийн дулаан хангамж хүлээн авах хүчин чадал нь нэмэгдэх ажээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
тэр жунгаагаар яахгээв
2015-07-22
Доржоо:
Хятадын компани барьсан тул элчин нь байсан л байх даа?
2015-07-22
Зочин:
тэр жунгаагаар яахгээв