Дээрмийн хэргийг илрүүлжээ
2015-07-22

Баянзүрх дүүрэгт гарсан дээрмийн хэргийг цагдаагийн байгууллагын албан хаагчид илрүүлэн тус дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэст шалгаж байна.

 

Энэ сарын 21-ний өдөр БЗД-ийн 23-р хороо “Улиастайн блокны үйлдвэрийн орчимд үл таних хүмүүст эд зүйлээ дээрэмдүүллээ” гэсэн мэдээлэл 03:00 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад "Б" /эр.33н/-ийг гэртээ харихаар явж байхад нь "Э" гэгч нь /эр.31н/ бусадтай бүлэглэн зодож, “Iphone” гар утас, өмсөж явсан гутлыг нь дээрэмдсэн байжээ.

 

Гэмт этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйл /Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/ ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

 

 

Shuud.mn
Сонин хачин