Монголын шилдэг ресторан лаунжууд ямар брэндийн хөгжимтэй байдаг вэ?
2015-07-23

Орчин үед хүн бүр л цэвэр, тав тухтай орчинд гэр бүл найз нөхөдтөйгөө чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхийг хүсдэг болсон. Тэрийгээ ч дагаад манай улаанбаатарын үйлчилгээний байгууллагуудын чанар өдөр ирэх тусам сайжирч байна. Өдөр болгон аль нэг ресторанаар үйлчлүүлж, хоол идэнгээ намуухан хөгжим сонсож, амьд хөгжмийн тоглолтыг үзэх боломжтой болсон билээ. Бид танд цэвэр, амьд дуугаралтыг эрхэмлэгч америкын алдарт Bose брэндийн хөгжимтэй ресторан, лаунжуудыг цувралаар танилцуулж байгаадаа таатай байна.

 

 

Krone Brauhaus
 

 


             Герман, Монгол архитекторын шийдлээр Бавари уламжлалыг шингээсэн “Krone Brauhaus” . Бавари мужид очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц “Krone Brauhaus” нь Монголд анх удаа Баварийн “Хольцгүй, цэвэр байх хууль”-ийн дагуу Германы жинхэнэ Бавари шар айргийг үйлчлүүлэгчдэдээ зориулж өөрийн исгэлтийн үйлдвэртээ үйлдвэрлэж байна.
“Krone Brauhaus”-ын мастер технологичоор Доемений Академи, Худалдаа, Аж үйлдвэрийн тэнхимийн Мастер Исгэгч, Хүнсний Үйлдвэрлэл, Үйлчилгээний Мэргэжлийн Холбооны Аюулгүй байдлын шинжээч зэрэгтэй 20 гаруй жилийн туршлагатай Германы мастер технологич Аксел Гүммихийг урин ажиллуулж байна.

 

Мөн Герман мастер тогооч Флориан Шүкшдийз болон түүний чадварлаг багийн бэлтгэсэн Герман үндэсний хоол болох төрөл бүрийн зайдас, гахайн тагалцаг, ил гал дээрх пицца, хуурсан төмс зэрэг зоогуудаар үйлчилнэ.

 

Долоо хоногийн мягмар гаргаас бямба гарагын хооронд орой 21:00 цагаас Bose L1 compact system-ээр эгшиглэх амьд хөгжмийн тоглолт явагдах бөгөөд та бүхэн ирж алжаал ядаргаагаа тайлаарай.

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өмднийх нь өвдөг цоорхой байхад брендийн бандааш өмсөнө л гэх болжээ, монголчууд
2015-07-23