Британичууд Дэвид Камероны үгийг үл тоов
2015-07-23

 

Тунис улсын аялал жуучлалын төв болох Сус хотноо Сейфеддине Резгуй гэх оюутан залуу энэ сарын эхээр халдлага үйлдэж, 38 хүний аминд хүрсэн билээ. Халдлагаар Британийн 30 иргэн амиа алдсан юм. Цагдаагийнхан халдлагын дараа гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж, аюулгүй болгожээ. Батлан хамгаалах яам “Гэмт этгээд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин” гэж мэдээлжээ. Энэхүү мэдээллийн дараа Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон иргэдээ Тунис болон Ойрхи Дорнодын орнууд руу зорчихгүй байхыг уриалсан юм. Тэгвэл британичууд Камероны үгийг үл тооно Тунисийг зорих нь ихэссэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Британийн 7000 орчим иргэн Тунист амарч байна. Аюулгүй байдлын үүднээс Тунисын цагдаа нар амралтын газруудын ойр орчмыг хамгаалалтад авчээ.  Тунист амарч буй Британийн иргэн Жулиа “Тиймээ. Энэ улсад олон Британи иргэн амиа алдсан. Гэхдээ энэ улс миний анхаарлыг байнга татдаг. Тиймээс зуны амралтаа энэ улсад өнгөрүүлэхээр болсон. Би айхгүй байна. Олон цагдаа нарыг харсан. Тэд биднийг хамгаалах байх” гэж ярьжээ.

 

Өнгөрсөн гуравдугаар сард нийслэл Тунис хотод байрлах Бардо гэх музейд хэт даврагчид халдлага үйлдэж, 21 жуулчны аминд хүрсэн билээ. Энэхүү халдлагын дараа тус улсын аялал жуучлалын салбар бүхэлдээ уналтад орсон юм. Тунист жилд 11-15 сая жуулчин хүрэлцэн ирдэг аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин