Трамп: Миний үсийг битгий доромжил

Ирэх онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин “Бүгд Найрамдах” намаас нэр дэвших хүсэлтэй байгаа тэрбумтан Дональд Трамп өчигдөр сонгогчидтойгоо уулзах үеэрээ “Миний үсний засалтыг гутаах хэрэггүй. Үсийг минь битгий доромжил” гэж хэлжээ.
Танхимд сууж байсан нэгэн эрэгтэй “Трампаа чи Ерөнхийлөгч болбол хамгийн эхэнд юугаа өөрчлөх вэ?” гэж асуужээ. Трамп “Би Ерөнхийлөгч болбол хамгийн эхэнд цагаачлалын хуулийг өөрчилж, зарим нэг асуудлыг шинэчлэх болно” гэж хариулахад нөгөө залуу “Үгүй ээ. Чи үсний засалтаа эхэлж өөрчлөх хэрэгтэй” гэж хэлээд өөртэй нь адилхан үсний засалттай муурны зургийг үзүүлжээ. Залуу “Муур хүртэл чамтай адилхан үсний засалттай байна. Тиймээс хэн ч дуурайж чадахгүй дахин давтагдашгүй үсний засалттай болох хэрэгтэй” гэсэн байна.
Түүнийг ийнхүү хэлсний дараа Трамп бухимдаж байсан ч “Энэ асуудал миний сэтгэлийг тийм ч их өвтгөхгүй байна. Яах уу. Хэдэн жилийн өмнөөс л миний үсний засалтыг гоочлох болсон. Би сэтгэлээр унахгүй байна. Гэхдээ миний үсийг битгий доромжил. Би үсэндээ дэндүү үнэтэй шампунь, ангижируулагч хэрэглэдэг. Би өөрийн гэсэн үсчинтэй” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ