V ээлжийн 850 албан хаагч Өмнөд Суданыг зорино

Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлж Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ. Тэд маргааш 11.00 цагт Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх юм. Ёслол ЗХЖШ-ын жагсаалын талбайд болно.
БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх V ээлжийн цэргийн багийн захирагчаар ЗХЖШ-ын Бодлого стратеги төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Баатар ажиллана. Цэргийн багт Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллага, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын нийт 850 орчим цэргийн алба хаагч Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулиа хангаж, энхийг сахиулахад бэлэн болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ