Тамирчдад мөнгөн урамшуулал олгов
2015-07-23 11:34

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  "Гванжу-2015" универсиадад амжилттай оролцсон баг тамирчдыг шагнаж урамшууллаа. Дэлхийн оюутны зуны XXVIII  универсиадад 25 орны 137 тамирчин оролцсоноос  манай баг  тамирчид 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль авч, багаараа 24 байрт шалгарч, амжилттай оролцсон билээ.

 

 

Дэлхийн оюутны зуны XXVIII  универсиадын жүдогоор  алтан медаль хүртсэн Д.Сумъяад 30 сая, буудлагаар алт, мөнгөн медаль хүртсэн Э.Даваахүүд 36 сая, жүдогоор хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэг т 10 сая, буудлагаар мөнгө, хүрэл медаль хүртсэн О.Төгөлдөр, Э.Бадамгарав нарт тус тус 6 сая төгрөгийн батламжийг Ерөнхий сайд гардуулан өгч, тамирчдад амжилт хүслээ.  

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tamirchid maani l neg gegeeleg yum duulgadag yum shuu dee
2015-07-23