Увсыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
2015-07-23

 

 

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой өнөөдөр эхэлж байна. Нээлтийн ёслолын үеэр Увс аймгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг гардуулан өглөө. Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн энэ талаар “Увсчууд бидний хамтын хөдөлмөр ажилч хичээнгүй чанар хүнлэг энэрэнгүй зочломтгой зан ёс уламжлал түүх соёлоо дээдлэн нандигнан хамгаалж ирсэн амжилт бүтээлийг Монголын төр хэдэнтээ үнэлж Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор мялаалаа.

 

 

Сүүлийн гурван жилийн бүтээн байгуулалтын ажил орон нутгийн болон төрийн хөгжлийн бодлогод оруулсан бидний бүтээлч санал санаачлагыг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж “Шилдэг аймаг”-аар шалгарсныг нийт Увсчуудад зарлаж мэдээлж байна. Алтан гадас одонт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, "Шилдэг аймаг" шагналт Увс нутгийн зон олондоо баяр хүргэж амжилтын дээдийг хүсэн ерөөе. Энэ шагнал бол ясны хөдөлмөрч зүтгэлтэй миний ард түмнийг үнэлсэн Монгол төрийн гүн хүндэтгэл юм” гэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэр ч үнэн. Увсынхан ажилсаг хүмүүс байдаг юм байна лээ
2015-07-24
Зочин:
Зочин103.10.23.45 минутын өмнө 1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол 1 МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан. 2 МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан. 3 Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар , хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж
2015-07-23