Хятадын төрийн далбааг шатаажээ
2015-07-23

Австралийн Сидней хот дахь БНХАУ-ын Консулын газар руу түвдүүд дайрч, Хятадын төрийн далбааг буулгаж, шатаасан тухай“CNN”агентлаг мэдээллээ.

 

Энэхүү жагсаалд ойролцоогоор 250 орчим хүн оролцсон бөгөөд 30 гаруй хүн Консулын барилга руу нэвтэрчээ. Тэд Хятадын төрийн далбааг буулгаж, оронд нь Түвдийн төрийн далбааг мандуулсан байна. Цагдаагийнхан 11 хүнийг баривчилж, мэдүүлэг авахаар авч явжээ. Тэднийг жагсаал зохион байгуулсан хэмээн буруутгасан гэв. Жагсагчид Хятадын шоронд харамсалтайгаар амиа алдсан ламын амийг нэхэн жагссан байна. Түвдийн бурхны шашны нөлөө бүхий хуварга Дэнзэн Дэлэг ренбүүчи Хятадын шоронд 13 жил хоригдож, энэ сарын 12-нд амьсгал хураасан юм. Ламыг терорризмыг өдөөн турхирсан хэмээн буруутгаж, бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн билээ. Жагсагчид Түвдийн шашин шүтлэг, ёс заншлыг гутаан доромжилж, ямар ч шалтгаанаагүйгээр ламуудыг баривчилж, аминд нь хүрч байна гэж буруутгажээ.

Хятадын төрийг бодлогыг эсэргүүцэж, 10 жилийн дотор 140 гаруй лам зулын гол болжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин