Хууль сахиулагчид Хөвсгөл далайн эрэгт хуралдлаа
2015-07-23

Хөвсгөл аймгийн байгалийн цогцолбор газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд “Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал, уулзалт боллоо.

 

Энэхүү үеэр дотоод гадаадын эрдэмтэн, судлаачид хууль сахиулах салбарын сургалт судалгааны хамтын ажиллагаа, оролцогч орнуудад явагдаж буй өнөөгийн эрх зүйн салбарын шинэчлэл, гэмт хэрэгтэй тэмцэх, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эрдэм шинжилгээний өгүүлэл, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.

 

Мөн энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал-эрдэмтдийн уулзалт арга хэмжээ нь анх удаа орон нутагт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд Монгол орны түүх, уламжлалт ахуй, зан заншил, соёл, урлаг, байгалийн сайхныг гадаадын оролцогч зочид төлөөлөгчдөд сурталчлан таниулсан байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин