А.Сүхбат хүүтэйгээ хамт наадамд зодоглож байна
2015-07-23

Увс аймгийн 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” баяр наадам өчигдөр Улаангом хотод эхэлсэн.

 

Тэгвэл уг наадамд дархан аварга А.Сүхбат өөрийн хүү сумын заан С.Хангайтайгаа хамт зодоглож байна. 

 

Наадмын үндэсний бөхийн барилдаан, “Монгол бөхийн баяр”-ын  хоёрын даваанд дархан аварга А.Сүхбат тахимаа өглөө.

 

Харин хүү нь нэг давсан байгаа. Хоёрын давааны оноолтоо хүлээж сууна.

 

Эл барилдаанд аварга С.Мөнхбат, арслан Б.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын улсын наадмын сүүлийн үеийн өнгө төрхийг тодорхойлж наадсан Увс нутгийн бөхчүүдээс гадна улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан нарын хүчит 256 бөх зодоглож байна.

 

Увс аймгийн түүхт ойн үндэсний бөхийн барилдаан маргааш завсарлаад, ирэх бямба гаригт гурвын даваагаар үргэлжилнэ.

 

Эл наадмын өмнө Увс аймгийн сумдын ойд барилдсан улсын арслан Д.Ганхуяг,  улсын заан Ч.Санжаадамба нарыг “Монгол бөхийн баяр”-т ирэх тухай яриа байсан ч тэдгээр бөхчүүд сумдын наадмаас буцжээ.

 

Мөн Увс аймгийн Наранбулаг булаг сумын харьяат, улсын аварга О.Балжинням жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхны хамт Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ эхлүүлж байгаа тул энэ удаа нутгийн ойдоо очиж амжаагүй бололтой. Түүнд Нутгийн зөвлөлөөс хүндэтгэл үзүүлэн, гардуулсан шагналыг хүү нь хүлээж авчээ.

 

Увс аймгийн бөхчүүд сүүлийн жилүүдэд Улсын их баяр наадмын түрүүг ээлжлэн авсан. 2010 онд Б.Ганбат, 2011 онд С.Мөнхбат, 2012 онд П.Бүрэнтөгс, 2014 онд Н.Батсуурь нар улсын наадамд түрүүлж, аварга, арслан цолыг хүртсэн билээ.

 

Энэ жил улсын арслан П.Бүрэнтөгс дахин үзүүр, түрүүнд үлдсэн. Мөн Түргэн сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Даваасамбуугийн Энхбаяр энэ жилийн улсын наадамд тав давж, начин цол хүртсэн юм.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
000:
tenegreh ubchtei yam bna
2015-07-24
Зочин:
ENE TENEG BUR BALAIRCH GUYTSLEE . INGEJI DUWCHIGNUJI BAIKHAAR BARILDAKHGUY L BAIGAACH DEE
2015-07-23
zochin:
Syhbat mongol behiig gutaaj guitslee Engersen jil Esehbayriig amlan avch tahimaa egsen say 2-in dabaand sumiin hachind men tahimaa eglee shivshig bolloo
2015-07-23