Чөлөөт нислэгийн ДАШТ болж байна
2015-07-24

Нисэх загварын чөлөөт нислэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  Налайх дүүрэгт байрлах Дархан Ноёны хутаг буюу Зэвсэгт хүчний 337-р ангийн дэргэд Чөлөөт нислэгийн загварийн дөрвөн хэсэгт  болж байна.  Энэ тэмцээнийг Монгол улсад анх удаа зохион байгуулж буй юм.

 

Тэмцээнд Япон, Өмнөд болон Хойд Солонгос, БНХАУ, Швед, Швейцарь, Герман, Франц, Итали зэрэг 36 орны 300 гаруй тамирчид оролцон, ур чадвараараа өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдрүүдэд “Монголын цом”, “Түвшингийн дурсгалын цом” тэмцээн зохиогдох бөгөөд ДАШТ-ий дүн  ирэх наймдугаар сарын 2-ны өдөр гарна.

 

Дашрамд дуулгахад, манай улсад нисэх загварын спорт хөгжөөд 50 жил болж байгаа бол Монголын нисэх загварын спортын МАСА Нийгэмлэг байгуулагдаад 17 жилийн нүүр үзээд байгаа юм.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин