Ногооны үнэ тэнгэрт хаджээ
2015-07-24

Жил бүрийн өдийд шинэ ургацын ногоо гарчихсан иргэд хаа таарсан газраасаа эх орныхоо хөрсөнд ургасан шинэ ногоог боломжийн үнээр худалдан авдаг байсан. Харин энэ жилийн хувьд шинэ ногоо ховор байгаа гэнэ. Түүнчлэн, үнийн хувьд өндөр байна хэмээн хэрэглэгчид  "халаглаж" байна.

 

Тодруулбал, Бөмбөгөр, Дэнжийн 1000 худалдааны төвүүд, зарим хүнсний дэлгүүрүүдэд нэг кг шинэ ургацын монгол төмс 1700-2500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин бусад ногооны хувьд байцаа нэг кг нь 2500-2800, манжин 2300-2500, сонгино 1200-1500, төл сонгино 3300-3500, лууван 1300-1500  төгрөгөөр зарагдаж байна.



Шинэ ургацын ногооны үнэ ийн өндөр байгаа болон эрэлт их байгаагаас үүдэн урд хөршөөс орж ирдэг ногооны үнэ ч энэ жил өндөр байгаа юм. Тодруулбал захууд дээр нэг кг Голланд үрийн хужаа төмс 1000-1200 төгрөг байгаа бол хүнсний дэлгүүрүүдэд 1300-1500 төгрөгөөр худалдаалагдаж байна.



Тэгвэл шинэ ургацын ногооны үнэ ийнхүү өндөр байгаа нь энэ жил ган ихтэй ургац муу байгаагаас болсон  бололтой.

 

Б.Дэжид
 

Shuud.mn
Сонин хачин
хужаа ногоог сайн оруул:
хятадаас ногоо ахиухан оруулж ирж баймаар л юм байна дөө. тэгэхгүй бол энэ ногоо тарьсан Монголчууд нь ногоог нь худалдаж авдаг Монголчуудаа ер бодох шинж алга. 1200төгрөг байсан төмсийг яаж 2500-гаар зарж чадаж байна. хямд хужаа ногоогоо идээд л сууж байхаас, ногоо тарьдаг нь тарьсан ногоогоо иддэг юм байгаа биз
2015-07-27
Зочин:
mah gurilaa idej baital bolondoo
2015-07-26
Дамчин:
Хуучин унийн бодит бус хэт ондор унийг хотын захиргаа хянаад зогсоодог бсан. Одоо энэ цагаан уст нохор хуугийнхээ бизнессийг дэмжих, худлаа бултрэхээс цаашгуй хотын иргэдийн амь зуулга ямар байгааг ч тоохгуй рекламаар л ажиллах юмдаа!
2015-07-26
Зочин:
зардал гарлаа гарлаа гэхэд 1200-1300 төгрийг үнэтэй байсан төмсийг 2500 төгрөг болтол нь , шууд 100 хувиар үнийг нь нэмтэл тэгж их зардал гарах уу ??? тэгвэл урд жилүүдэд нь яадаг байсийн ?? ямар ч зардал гаргахгүйгээр ид шидээр тонн тонн төмс гаргаад ирдэг байсан юм уу ? энэ бол зүгээр л дээрэм шүү дээ !!!
2015-07-26
хужаа ногоог сайн оруул:
хятадаас ногоо ахиухан оруулж ирж баймаар л юм байна дөө. тэгэхгүй бол энэ ногоо тарьсан Монголчууд нь ногоог нь худалдаж авдаг Монголчуудаа ер бодох шинж алга. 1200төгрөг байсан төмсийг яаж 2500-гаар зарж чадаж байна. хямд хужаа ногоогоо идээд л сууж байхаас, ногоо тарьдаг нь тарьсан ногоогоо иддэг юм байгаа биз
битгий худалдаж ав:
битгий худалдаж ав. шинэ ногоо гээд үнэ хямдардаг л болохоос хэзээ нэмж зардаг байсан юмб ??? ингэж үнэ нэмэх ямарч шалтгаан байхгүй. энэ бол зүгээр л шунал , хар амиа бодсон өөдгүй араншин, битгий худалдаж авцгаа , хүмүүсээ !!! энэ шуналын бирдүүдийг тэгж даврааж болохгүй шүү. хуучин төмс далай ээж зах, номин их дэлгүүрт хуучин үнээрээ зарагдаж л байна, 1200-1300 төг
2015-07-26
Сорт:
Ногоо тарьж ургуулаад хурааж дуусах хүртэл өөрийн гэсэн зардал гарна. Тэр үнэ дээр тодорхой хэмжээний ашгаа нэмээд зарна. Жилийн турш ажиллаж нэг удаа үр дүн нв гарна. Тэрнээс биш байнга хямд байна гэж юу байхав дээ. Үнэхээр органик чанар аюулгүй байдал нь баталгаатай бол үнэтэй байх ёстой. Хариан Хятад голланд сортийн үрийн төмс гэж байхгүй. Энэ бол оруулж ирж зардаг ченжүүдийн заль!!!!
2015-07-26
zochin:
malaa hujaaa yriin golland toms gej yu gej hutsaad bna,setgyylch ym bol uhaantai bailda gologoo
2015-07-25