Зуун жилийн өмнөх Даншиг наадмыг сэргээнэ
2015-07-24

 

 

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн  Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотноо Хүй долоон худагт  энэ сарын 8, 9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Наадмыг зохион байгуулагчид өчигдөр мэдээлэл өгсөн юм. Зуу гаруй жилийн өмнө их хүрээнд тэмдэглэдэг байсан даншиг наадмыг уламжлалын дагуу энэхүү арга хэмжээ болох бөгөөд наадмаар дамжуулан үндэсний соёл, зан заншлыг олон нийтэд сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломж бүрдэнэ  гэж зохион  байгуудагчид үзэж байна. 
Наадмын үеэр жуулчдад зориулсан  Mongolian Tourism Market (MTM) –ийг зохион байгуулахаас гадна   Хүрээ цам гарч байсан уламжлалын дагуу цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэх юм. Энэ үеэр Хүрээ цамыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн Буддын шашны бүх хийдийн лам нар Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулан ном хурж, ерөөл айлдана.  


Наадмын хөтөлбөрт  Сарьдагийн хийдийн туурийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн үзэсгэлэнг  Хүй долоон худагт нээхээс гадна Улаанбаатар хотын шилдэг гар урлал, урлаачдын үзэсгэлэн зохион байгуулах зэрэг сонирхолтой арга хэжмээнүүд багтжээ.
Наадмын өдрүүдэд Хүй долоон худагт 256 хүчит бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болох бөгөөд аймгуудын дунд урлагийн шилдэг үзүүлбэр, хамгийн амттай айраг шалгаруулах уралдаан зарлана.
Даншиг наадмын бөх, морь, сурын  бай шагнал нь  улсын наадмын байтай адил бөгөөд даншигт барилдах бөхчүүд  цол харгалзалгүйгээр  оноолтоор барилдана. Энэхүү наадмаас начин, заан, арслан цолыг шинээр олгож дараа жилийн даншигт зөвхөн тус  наадмаас авсан цолны эрэмбээр ам авч барилдна. Даншиг наадмын цол зөвхөн даншигтаа үйлчилнэ гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.  Даншигт эрлийз морьдыг уралдуулахгүй юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
UHSENII CHIN SAIHAN ARGA HEMJEE:
UHSENII CHIN SAIHAN ARGA HEMJEE TER IH MONGOOROO NAADAMLAJ NARGIJ BAIHAAR GANDANGIIHAA HEDEN HUGARHAI HURD HALTSARHAI BAISHIN HASHAA YAMBII ZAM TAGTAANII BAAS ZERGEE ARILGAJ YANZLAAD GADNA DOTNII HUMUUSIIG UZEJ SONIRHOHOD NI NEG NUUR ULAIHAARGUI BOLGOCHOOCH HOG NI HOGLORSON BAAS SHEESTEI HASHAA HOROOTOI DOTOR NI YU CH BODOHGUI BURHNII ARIUN NOM SUDRIIG UNSHIJ TAHIJ BAIDAG GEJ MANAI LAM NAR ARAI DENDUU ARCHAAGUI BAINA AA NAADAM NARGIA ZUGAA TSENGEEN BOLOHOOR IH SAIN HODOLTSGOONO UUR HURMEER
2015-07-25
зочин:
сайхан арга хэмжээ болох нээ. Энэ арга хэмжээгээр үндэсний өв соёл улсынхаа дархлааг бататгаж нвтэй байцгаая.
2015-07-24
saku:
owoo gaigvi bsanaa uy bolood bna daa bat-uul min. hahir uwul ireh ni geed tsaana chin tarialanchid malchid yanaa geed suuj bhad bat uul ta ug ni hotoo yaj dulaahan uwuljuuleh vv geed beltgelee bazaan shalgaj dugnej suumaar uym aa. Uyn naaadam we . Odoo ajlaaa bodooch ee
2015-07-24
МОНГОЛ ЭРҮҮЛЖЭЭСЭЙ:
ЁСТОЙ ХЭЛЭХ ҮГ АЛГА. ЮУН ДАНШИГ СЭРГЭЭХ ВЭ????????? МОНГОЛЧУУДЫГ ШАРЫН ШАШНЫ ДОТОР МУНХАГ ХАРАНХУЙ БАЙЛГАХ, СОЁЛ ХӨГЖИЛГҮЙ МУХАР СҮСЭГТЭН БОЛГОХ НЬ ЭНЭ ЗАСГИЙН БОДЛОГО УУ??????????????? ҮҮНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. УУЛ ОЮОО ТАХИХ, ДАНШИГ НААДАМ ХИЙХ, ТАХИЛГА ҮЙЛДЭХ НЬ БИДЭНД БАГАДААГҮЙ. ҮҮГЭЭРЭЭ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ ХӨГЖИЖ БАЯН САЙХАН ОРОН БОЛДОГ БОЛ АЛЬ ХЭДИЙНЭЭ БОЛЧИХ БАЙСАН БАЙХ. ХҮМҮҮСИЙН УХАМСАР, СЭТГЭХҮЙГ ӨӨРЧЛӨХ, ИРГЭНШҮҮЛЭХ, СОЁЛЖУУЛАХ АЖЛЫГ ХИЙХИЙГ ШААРДАЖ БАЙНА. БИ ЭРҮҮЛ СЭТГЭЛГЭЭ, СОЁЛТОЙ, АМАР ТАЙВАН, САЙН САЙХАН МОНГОЛД, НИЙГЭМД АМЬДАРМААР БАЙНА.......
2015-07-24
зочин:
Монголчуудыг 100 жилээр ухраах төлөвлөгөө хаанаас гарав. Та нарын хаанаас тэтгэлэг авсан чинь зах зухаасаа илэрсэн биз дээ
2015-07-24
Зочин:
BITGII BALAIRAAD BAITSGAAGAACH , NAADAJI NARGIKHAAS ILUU CHUKHAL AJIL IKH BAINA . ULS ORNOO ILUU SAIKHAN KHUGJUULCHIKHEED NAIRLATSGAAYA
2015-07-24