Хүүхдээр цаазын ял гүйцэтгүүлэв
2015-07-24

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл твиттер хуудастаа Сирийн тагнуулчийг цаазалж буй дүрс бичлэгээ байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бичлэгт 10 настай хүү тагнуулчийг цаазалж буй нь бичигдэж, НҮБ-ын удирдлагуудын дургүйцлийг хүргээд амжжээ.

 

Хүү “Аллахын тэрслэгч. Урвагч, арчаагүй нэгэн” гэж хэлээд тагнуулчийн тархи руу нь буудаж, аминд нь хүрчээ. Тэрбээр бичлэгийн төгсгөлд “Биднийг доромжилж, цохилт өгсөн бүхэн үхэх болно. Бидэнд өршөөх сэтгэл үгүй. Хүний аминд хүрэхэд насны хязгаар гэж үгүй” гэж хэлжээ.

 

Тагнуулын мэдээгээр хүүг Мухаммед Анур гэдэг бөгөөд Ирак улсын иргэн аж. Хүү өнгөрсөн оны долоодугаар сард Мосул хотын ойролцоогоос сураггүй алга болжээ. Гэр бүл нь хүүг хэдэн сарын амиа алдсан хэмээн бүртгүүлж, оршуулсан байна.

 

Хэт даврагчид өмнө нь олон хүүхдээр цаазын ял гүйцэтгүүлсэн билээ. Ойролцоогоор 1200 орчим бага насны хөвгүүд хэт даврагчаар бэлтгэгдэж байгаа гэнэ. Харин охидыг хулгайлан хэт даврагчидтай хүчээр гэрлүүлэх болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин