Ухаалаг картыг 14 сая ам.доллараар оруулж иржээ
2015-07-24

 

Чингисийн талбайд нийтийн тээврийн шинэчлэлийн нээлтийн ажиллагаа боллоо.  Нээлтэд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, “Кореа смарт карт” корпорацийн ерөнхий захирал Чүэ Тэ Сон, “Тэнүүн-Огоо”  ХХК-ны захирал А.Ганхуяг  болон бусад албаны хүмүүс оролцлоо. Мөн нийслэлийн иргэд нийтийн тээвэрт шинээр нэвтэрч буй Umoney картын дэлгэрэнгүй мэдээллийг авахаар ирсэн байв.

 

Зарим иргэд цахим систем, карттай холбоотой цогц мэдээллийг эндээс авч байна. Мөн энэ үеэр цахим картаар автобусаар үйлчлүүлэх заавар, карт худалдан авах цэг, ашиглах нөхцөл зэрэг бүх мэдээллийг иргэдэд өгч байлаа.

 

 

Бэлэн мөнгөний машин хариулт өгөхгүй

 

 

Өнөөдрөөс эхлэн нийтийн тээврээр зорчигчид ухаалаг картыг ашиглаж эхлэхээр боллоо. "U money" гэх энэхүү картыг иргэд 3600 төгрөгөөр эхний удаад худалдан авах юм. Улмаар картаа нэг удаадаа 500-90 мянган төгрөгөөр цэнэглэн нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой болно.

 

Цахим карт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд, сурагчид энгийн зорчигчдод зориулсан таван төрөлтэй.

 

Автобусны буудлуудын ойролцоох 450 цэг, томоохон зах, худалдааны төвүүдэд цахим картыг худалдаалаар төлөвлөж буй гэнэ.

 

Өнөөдрийн байдлаар 280 гаруй цэгт уг картыг борлуулж байна. Иргэн та картаа мартсан үедээ мөнгөө бэлнээр зориулалтын саванд хийн, төлбөрөө төлөөд зорчин, гээж үрэгдүүлсэн бол хаалгах боломжтой юм байна. Ингэхдээ зөвхөн 500-тын дэвсгэрт хийнэ, эсвэл  таван ширхэн 100-тын дэвсгэрт хийх аж. Үгүй бол, тус бэлэн мөнгөний машин хариулт өгөх боломжгүй гэдгийг албаны эх сурвалж мэдэгдэв.

 

 Карт уншуулах үед тухайн дансан дахь мөнгө автоматаар хасагдах бөгөөд тухайн зорчигч 30 минутын дотор дамжин суух үед дараагийн автобусанд 400 төгрөгөөр зорчих гэх мэтээр хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх аж.

 

Цахим карт хэрэглэх болсноор иргэд кондуктортой харьцаж, тасалбар авах шаардлагагүй болж байна. Зорчигч автобусанд ороод картаа машинд уншуулна. Эсвэл бэлэн мөнгөний машинд мөнгөө хийнэ.

Харин энэ процессийг кондукторууд хянах үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ ирэх лхавга гариг буюу энэ сарын 28-ныг хүртэл кондукторууд билет хамт таслана. Ирэх лхавга гаригаас иргэн та нийтийн тээвэрт зөвхөн карт болон бэлэн мөнгөний хайрцагыг ашиглан төлбөрөө төлж зорчих юм.

 

 

Нийтийн тээврийн маршрут өөрчлөгдөнө

 

 

“Улаанбаатар смарт карт” ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяртай ярилцлаа.

 

- Umoney” ухаалаг картыг нийт хэдэн төгрөгийн төсвөөр хэрэгжүүлж байгаа вэ. Мөнгийг хаанаас гаргасан бэ?

 

-Хоёр улсын хамтын харилцааны үндсэн дээр “Улаанбаатар смарт карт” гэдэг Солонгосын хөрөнгө оруулалттай компани байгуулагдсан. Хөрөнгө оруулалтыг 100 хувь Солонгосын тал даасан байгаа. Нийт 14 орчим сая ам.доллараар уг төсөл хэрэгжиж байна. Энэ бол хамгийн эко хөрөнгө оруулалт гэж бодож байна.

 

 

-Эргэн төлөгдөх нөхцөл нь юу байх вэ?

 

-Бид нар Нийслэл, орон нутгийн төсөв дээр нэг ч төгрөг тусгахгүй. Цэвэр үйл ажиллагааныхаа орлогоос буюу бага зэргийн шимтгэлээр 6-7 жилийн хугацаатай зээлээ төлнө гэсэн тооцоотой ажиллаж байгаа.

 

 

-Нийслэлд явж байгаа нийтийн тээврийн автобус 100 хувь цахим системд шилжсэн гэж ойлгож болох уу?

 

-Манай улсад сүүлийн 40-50 жил хэрэгжиж ирсэн нийтийн тээврийн систем өөрчлөгдөж байна шүү дээ. Жигдрэхэд бага зэргийн хугацаа орно. Ирэх долоо хоногийн лхавга гариг хүртэл кондукторууд билетээ таслана. Яагаад гэвэл иргэд маань картаа авч амжаагүй байгаа. Бэлэн мөнгөө хийх нь хийнэ. Картаа хийх нь хийнэ. Ер нь жигдрээд 100 хувь цахимжана.

 

 

-Өглөө, оройд иргэд нийтийн тээвэрт олноороо зорчдог. Ийм тохиолдолд кондуктор бүх зорчигчдыг хянах боломжгүй. Өөрөөр хэлбэл, зарим тохиолдолд “туулайчлах” асуудал үүсэх байх. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

 

-Энэ намраас нийтийн тээврийн маршрут өөрчлөгдөнө. Маршрутын өөрчлөлтийг бодит судалгаан дээр үндэслэн хийх гэж байна л даа. Ачаалал ихтэй газруудад автобус нэмэгдэнэ. Тэгэхээр таны хэлж байгаа асуудал үүсэхгүй байх. Тоо баримт бүгд ил болчихно.

 

 

-Нийтийн тээвэрт цахим  төлбөрийн карт уншигчаас гадна камер зэрэг тоног төхөөрөмж нэмэгдсэн гэсэн.

 

-Автобус бүрт найман төрлийн тоног төхөөрөмж суурилуулж байна. Тухайлбал, камер, мэдээлэл дамжуулагч GPS систем, төлбөр авах төхөөрөмж суурилуулсан байгаа. Сарын өмнө удирдлагын төвөө нээсэн байгаа. Тэнд бүх мэдээлэл очно.

 

 

-Өнгөрсөн хавар смарт карт захиалсан оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэд дахин картаа солиулах уу?

 

-Оюутнуудын карт ухаалгаар хэвлэгдсэн. Тэд картаа МОХ /Монголын оюутны холбоо/-ноосоо авах боломжтой. Харин хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настнууд дүүрэг, хорооныхоо нийгмийн ажилтнаас авна” гэв.

 

Чингисийн талбайд ухаалаг картыг борлуулж, цэнэглэж байна

 

U money гэсэн логотой газраас ухаалаг картаа авах боломжтой

 

Картаа уншуулах заавар

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Zuv zuv.sain ajil bolson bna
2015-07-26
Zochin:
Zov shiidver bn. Gehdee zorchigchid hoid haalgaar oroh gesen humuusiig oorsdoo horigloh uhamsartai baih yostoi
2015-07-26
Зочин:
тийм шүү оройдоо 20000 бууж, өдөртөй хангалтай тансаглаж байдагаг өнгөрлөө 1000 гаруй кондукор 20сая төгрөгтэйл буудаг байсан.
2015-07-25
Зочин:
Зөв ажил. Дэмжиж байна.
2015-07-25
мөнгө идэгч:
Хайран 14 тэрбум доллар энэ хэдэн карт уншигч яагаач иим их мөнгө бодохгүй хайран мөнгө хайран мөнгө
2015-07-25
Зочин:
тийм шүү оройдоо 20000 бууж, өдөртөй хангалтай тансаглаж байдагаг өнгөрлөө 1000 гаруй кондукор 20сая төгрөгтэйл буудаг байсан.
арга олов:
Өндөр настаны картаар нь үнэгүй явна. аав ээжийнхээ картаар. Эсвэл оюутан дүүгийнхээ картаар. Тэр төхөөрөмж нь ямар хөгшин залуу, оюутан мөн бишийг ялгах биш. Картаа л уншуулчихад болоод л явчихна. Энэ аргыг цаадуул чинь тооцоолсон юм болов уу?
2015-07-25
ДЭВШИЛ.:
ЁСТОЙ ЗӨВ.БИД ЯДАЖ АВТОБУСАНД КАРТ УНШУУЛЖ ЗОРЧИЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ.МОНГОЛД Л КОДУКТАР БАЙДАГ БАЙХ.УДАХГҮЙ БҮХ ЗҮЙЛ ЖИГДРЭЭД САЙХАН БОЛНО.ИЙМ ТОМ АЖИЛД ЭНЭ ЗЭРГИЙН МӨНГӨ ОРОЛГҮЙ ДЭЭ.ХЭН НЭГНИЙ ХИЙСЭН АЖИЛЫГ ДЭМЖИЖ АМЬДАРЦГААЯ.УЛААНБААТАРЫН МИНЬ ӨНГӨ ТӨРХ АЛХАМ АЛХАМААР УРАГШИЛЖ Л БАЙНА.
2015-07-24
өвөө:
хайран мөнгө кондуктар нартаа өгчихгүй солонгосоос насаараа идэх мөнгөө авсан байх даа кондуктар нараа тоохгүй хэдэн нь ажилгүй болоо бол аргагүй баатар хүн шиг зоригтой шулуухан хийж дээ
2015-07-24
хатан:
Юмыг цогцоор нь шийдэж үр дшнд хүрнэ гэдгийг энгийн иргэн надаас дор мэддэггүй юмуу.ийм төрлийн юм хийх гэж байгаа бол автобусаа нэмж тохь тухтай хүрэлцээтэй шахцалдаж алалцдаггүй болгож байж иргэд уншуулж хэвшинэ.үгүй бол эвдээд төлөхгүй алдаглалд ороод дуусна.тодорхой
2015-07-24
Болд:
Ажил цуглах, тарах оргил цагуудад автобусанд шахцалдаж орохдоо картаа нэг уншуулаад, гарахдаа бас дахиад уншуулна гэдэг ёстой Сайхан даа. Ухаантай монголчууд мундаг юм аа
2015-07-24
Soliortsiin:
Saihan mungo ideh yumaa, tsagaan zahtanii zalilan
2015-07-24
Зочин:
Зөв ажил. Болж байна.
2015-07-24
Зочин:
Энэ үрэлгэн ажлуудаа хойшлуулаад гадаад өрөө барагдуулаасай
2015-07-24
Зочин:
Дараа дараагийн буудал хямдрахгүй бол 3600 карт аваад яах юм. Иргэдээс яаж мөнгө салгах вэ гэдгээ л бодох юм. Өмнөд солонгост дараагийн дамжих автобус нь өөр чиглэл байвал дахиж мөнгө нэмж төлөхгүй явдаг журамтай. Олон бас олон дамжих тусам хямдараад явдаг журамтай хамгийн гол нь суух суудалтай их цэвэрхэн байдаг. Дараагийн автобусанд дамжих тоолонд 100 төг хямдараад байвал хэн хэндээ л хэрэгтэй байх даа
2015-07-24
Зочин:
зөв шүү дээ. Би гайхаад байх юм. Хүмүүс яагаад автобус дамжиж суувал дахиад 500 төлөх юм байна лээ ёстой тэнэг энэ тэр гээд байгааг. Үгүй карттай картгүй би ч гэсэн одоо автобусанд суугаад дараагийнхад нь 500 дахиж төлөөд л явж байгаа шүү дээ. Эсвэл би хулхидуулаад байдаг юм болов у
2015-07-24
Зочин:
Зорчигчдоос 3600 төгрөгийг эвтэйхэн саах нь дээ. Мөнгө босгож байгаа арга нь гайхалтай байна шүү. Энэ картыг аваад автобусны урд хаалгаар ороод уншуулаад зогсож байх уу. Ямар гээч нь ийм юм сэтгэсэн юм бол. Шинэчлэл хийж байна гэж харагдахгүй л байна даа. Кондуктор гэж хүн нилээд орилж байж 60-70 хувийг нь арай гэж хөлсийг төлүүлдэг гэсэн. Одоо тэгээд энэ автобуснууд чинь зардлаа яаж нөхөх бол. Алдагдлыг нь Нийслэлийн дарга даах болов уу. Яах бол. Нийтийн тээврээр хамаагүй оролдох ч дээ. Сайн үр дүн гарахгүй л байх. Нийгмийн сэтгэл зүй, ухамсар бэлтгэгдээгүй л байгаа байх шүү. Энэ салбарт оруулж байгаа хөрөнгө чинь салхинд хийсч чадан ядан тогтож байгаа тээврийн салбар чинь дампуурах байх даа.
2015-07-24
enkhbaatar:
20 terbum togrog arai unetei baina.4,5 saya dollar bol bolomjiin une baisan.1 baagii l ovoo bayajij dee.zaa yaya gehev alban tushaalaa ashiglaj ovoo yumtai bolj,1 ni ch gesen bayan bolj dee.
2015-07-24
Зочин:
МАН ыхан юу ч хийхгүй зүгээр гудардаг байсантайгаа юм хийж байгаа хүнийг бүү адилтгаж үз л дээ та нар хотод юу хийлээ дээ газрыг нь замбараагүй зарж идэж уугаад одоо шорондоо бөөнөөрөө заларч байгаа биз дээ
2015-07-24
Зочин:
Bgmuuliin mongo ugaaj baigaa luivar daa
2015-07-24