Залуу модоор хашаа барьсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэлээ
2015-07-24

Баянхонгор аймгийн цагдаагийн урьдчилан сэргийлэх шалгалтаар Өлзийт сумын 3-р багийн нутаг Агуйтын уужим салаа хэмээх газарт хамгаалалтын 1-р бүсийн ойгоос хууль бусаар залуу шинэсэн модыг бэлтгэж, малын хашаа барьсан зөрчлийг илрүүлжээ. Тус зөрчлийг аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн эрүү үүсгэн шалгаж байгаа аж.

 

Мөн шалгалтын үеэр аймгийн 19 сумдын цагдаагийн хэсгийн төлөөлөгч нарт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын хэрэгжилтийн байдал, илэрч буй зөрчил дутагдлыг таслан зогсоох, цаашид хамтран ажиллах талаар хийсэн сургалтын явцад зохион явуулжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
дандий:
шургаагаар л хашаа барьдаг биз дээ. эрүү үүсгэсэн чихшиг нохой долоо
2015-07-24