Дидди хагалгаанд оржээ
2015-07-24

Реппер Дидди өнгөрсөн сарын 28-нд Лос Анжелес хотын “Microsoft” театрт зохион байгуулагдсан “BET Awards” шагнал гардуулах ёслолын үеэр тайзнаас унаж хөлөө гэмтээсэн билээ. Тэрбээр “All About The Benjamins” дуугаа дуулж байхдаа үзэгчдийн өмнө унаж, зүүн хөлнийхөө өвдөгний ясыг цуулжээ. Реппер залуу саяхан өвдгөндөө хагалгаа хийлгэж, өчигдөр эмнэлгээс гарсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дидди эмнэлгээс гарахдаа тэргэнцэр дээр суусан байжээ. Тэрбээр инстаграмдаа “Хагалгаа амжилттай болсон” гэж бичсэн байна.

 

Дидди “BET Awards”-ийн өмнө Лос Анжелос хотноо байрлах хүү Жастин Коумзийн хөлбөмбөгийн сургуульд очих үедээ тус сургуулийн дасгалжуулагч Сал Алоситэй муудалцаж, улмаар хүч хэрэглэсэн билээ. Тэрбээр дасгалжуулагчийг зодохоос гадна галт зэвсгээр сүрдүүлсний улмаас баривчилагдсан юм. Энэхүү хэргийн шүүх хурал энэ сарын 28-нд Лос Анжелос хотноо болно. Диддигийн биеийн байдал хүнд байгаа учир шүүх хуралд оролцох боломжгүй хэмээн өмгөөлөгч нь мэдэгдсэн ч хохирогчийн талаас шүүх хурлыг хойшлуулах хүсэлгүй буйгаа илэрхийлжээ.

Хэрвээ Дидди буруутай нь тогтоогдвол нэг жил шоронд суух юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин