Хятадад ял эдэлж буй монголчуудыг эргэжээ
2015-07-24

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн яамдын “Ялтан шилжүүлэх болон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаар” анхдугаар зөвлөлдөх уулзалт  Бээжин хотод болжээ.

 

Уулзалтад Монгол Улсын Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга бөгөөд Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Зоригт, БНХАУ-ын Хууль зүйн яамны Эрх зүйн туслалцаа, гадаад харилцааны газрын дэд дарга Жан Шиаомин тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ Энэхүү зөвлөлдөх уулзалтаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол улс, БНХАУ-ын хоорондын гэрээ” болон “БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-ний хэрэгжилтийг дүгнэж, хамтын ажиллагааны талаар санал солилцож яамдын шууд харилцааг идэвхжүүлэн цаашид улам хурдацтай болгох техникийн чанартай найман асуудлыг шийдвэрлэж протокол байгуулсан байна.  

 

Манай төлөөлөгчдийн зүгээс тодорхой асуудлуудаар санал дэвшүүлснийг Хятадын тал нааштайгаар хүлээн авч, шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын гэрээ”-хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан зарим иргэдийг шилжүүлэн эх оронд нь үлдсэн хугацааны ялыг эдлүүлэх хүсэлтийг Хятадын тал судлан үзэж ойрын хугацаанд хариу өгөхөө илэрхийлэв.

 

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд төлөөлөгчид БНХАУ-ын Хууль зүйн яамны харьяа Ян Чин хорих газрын үйл ажиллагаатай танилцаж, тус хорих ангид хоригдож буй Монгол Улсын иргэнтэй уулзаж ял эдэлж буй нөхцөл байдал болон эрүүл мэндийн байдалтай нь танилцан, харилцан ярилцаж түүнд тухайн хорих ангийн зохих журмын дагуу санхүүгийн туслалцаа үзүүлжээ.  

Shuud.mn
Сонин хачин
ХӨХ:
АЖИЛ ХИЙХГҮЙ БАЙЖ ДЭМЖИЙ ДАГАЛДАН ГҮЙДЭГ СҮҮДЭР ШИГ НӨХДӨӨС САЛМААР ЮМАА.ХАЙРАН УЛСЫН ХӨРӨНГӨ МӨНГИЙГ ДЭМЖИЙ ҮРЖ ЯВАХ ЯМАР ЭРХ ДАРХ ЭНЭ ТӨРД БАЙНА.НЭГ НЬ СУДЛААД НӨГӨӨД ЗААВАРЧЛАХГҮЙ БӨӨН ДАЛИМ
2015-07-26
Guunya:
Baahan guunyadaa biz
2015-07-25
dadada:
yasan ch oluulaa yawdag yum yamar ih mungu demii vrj bnaa
2015-07-25
Зочин:
buzaruud yamar gavya baiguulsiin naad hulgaichuud chini mongol yavahgui gedeg gesen tegeheer mongoliin shoron yamar baih nuu
2015-07-24
od:
ene humuusiig eh orond ni absh ireeshee,huurhuu hunii gasar jobj baigaa daa.
2015-07-24
Зочин:
Ene xumuus xyatadad yal edelj baigaa xumuus ni um uu?
2015-07-24