Сум байна уу, Бурмаа сайд аа
2015-07-26

Сүүлийн 17 жилийн түүхэндээ хамгийн их ургац авлаа гэж баярын мэдээ дуулгаж байсан тариаланчид энэ жил 150 тэрбум төгрөгөө хөрсөнд булаад юу ч үгүй суух нь дээ гэж халаглаж байгаа юм байна. 37 жилд болоогүй ган гачиг нүүрлэсэн зуныг бид өнгөрүүлж байгааг тариаланчид л мэдэрч байгаа бололтой. Хамгийн сүүлийн байдлаар нэгтгэгдсэн мэдээ мэдээллээ хараад энэ жил нийт ургацынхаа 80 орчим хувийг алдах нь ээ гэсэн дүгнэлтийг Монголын үр тариа эрхлэгчдийн холбооноос гаргаад байна. Юун найр наадам, Р.Бурмаа сайд аа. Бурам шиг үгээр гурил хийхгүй,  талх барихгүй шүү. Хаана явна та гэж хатуурхмаар.

 

“Араа дагаарай” гэдэг шиг Хятад, Орос хоёр энэ зуны ган гачгаас ургацынхаа 20-25 хувийг алдах болоод байгаагаа албан ёсоор зарлажээ. Харин манай яамынхан алзахгүй царайтай дуугай л байцгаах юм. Хөрс шороонд хөлсөө шингээж мөнгө олдог тариаланчид л таагүй байдлыг мэдэрч сайдаа хайж эхэлжээ. Р.Бурмаа сайд ган дуудчихсан биш. Одоо яахав дээ гэж өмөөрөх тал бий. Гэхдээ урьд жилүүдийн ган нүүрлэхэд овоо тахиад гараа тосоод хур гуйж суудаг байсан бол одоо цагт үүл буудаад бороо оруулчихдаг давуу талтай болсон.

 

Энэ зуны үүл буудлага л нэг сайн болоогүй юмдаг уу даа. Шинэ сайд дарга нарын халаа сэлгээний хаяа үүл буудагч нарыг тойроогүй гэнэ. Хуучин “буудагч” нар бүгд солигдож шинэ буудагч нар баахан будилсан бололтой. Үүлээ бөөн байхад нь буудах цаг үеэ алдсаар, салхи чигээ буруу тооцоолж буудсаар гантай байгаа Төв аймагт оруулах байсан бороо Улаанбаатарын төв талбайд асгарч төөрөлдсөн бололтой юм. Аймаар далий буудаж байгаа юм шүү. Гэхдээ яамныхны зүгээс гомдол нэхэх нь буудагч нарыг сольсонд бус сумаа сайн нөөцөлж, гантай газар луугаа  эртхэн татаж үүлээ бөөн байхад нь буудах ажлыг эхлүүлэх тал дээр цалгардсан гэдгээрээ буруудах бололтой. Дээр нь гантай жилийн араас буудайн нөөц тун хомс байгаа нь бас том асуудал дагуулахаар болжээ.

 

17 жилийн түүхэндээ авч байгаагүй арвин их ургац авч “хаанаа хийх үү, хураах уу” гээд байсан буудайнаас улс авч нөөцлөөч гэхэд өнөөх яам нь тоогоогүй гэж байна. Аж ахуйн нэгжүүдэд байсан буудай нь спирт рүү гараад явчихаж. Жар, далан мянган тонн буудайг спиртийнхэн худалдаад л авчихсан байна. Архины бизнес цэцэглэн хөгжиж тэнд мөнгө ашиг үнэхээр эргэж байгаа бололтой. Харин “Тариаланг дэмжих сан”-д 30-хан мянган тонн буудай байгаа ба энэ нь бидний нэг сарын хэрэгцээ болох. Хамгийн гол нь энэ нөөцгүй байгаагаас үүдэх хомсдол иргэдийн нуруун дээр үнийн өсөлт болж ирнэ гэдгийг Үр тарианы холбооныхон шуудхан хэлж “айлгаж” эхэллээ. “Нөөцгүйн үр дагаврыг энэ намар үзнэ. Ямар ч байсан гурилын үнэ өснө. Буудайны гарц муудсан. 80 хувиа алдсан учраас өсөх нь тодорхой. Ийм хүндрэл үүссэнийг төр засаг хэлэхгүй байна” гэж тус холбооны удирдлагаас хэвлэлд өгсөн ярилцлагаараа анхаарууллаа.

 

Алгаа тосоод авахад ариун сүүний үнэртэй амуу буудай ховор живэр болох нь. Ган боллоо, араас нь зуд нүүрлэнэ л гэнэ. Ингэж яриад байхаар билэггүй юм ярилаа гэж яамны түшмэдүүд таагүй ханддаг гэсэн.

 

Найр наадмын ид цагаар гурил талхны үнэ өснө гэж бурсан биднийг Р.Бурмаа сайд өршөөчих байх. Харин цаг яаж ч хатуурхсан даваад гарах бэлтгэлээ базаах энэ налгар цаг биднийг хүлээхгүй дээ. Тариаланчид хавар эртхэн үүл буудья, сум байна уу, Бурмаа сайдаа гээд байсан бол одоо хүндрэлийг хэлэлцэх цаг танд байна уу гээд асуулгаад явна.

 

Б.Хэгжүүн

Shuud.mn
Сонин хачин
hongoroo:
Niitlel-ээ бичиж чадахгүй сэтгүүлч байх юм.Бөөн утгын алдаа
2015-07-30
Зочин:
Naad gichii chin hadlangiin talbaig hujaa nart ogtson bnaleeshd. Halh gold hadlan sain avahaar gazar hujaa nart ogson bnalee... Ene jil ovs muu oorsdoo yaay gej bj hujaa naraas ovs avah gd bgamuu erguu muu al tsarailsan gichii uheesee muu ologchin
2015-07-27
Зочин:
SAIHANBILIGIIN HAMSAATAN
2015-07-27
burmaa:
Guriliin une ali hediinee 1kg deer 80tugrug nemegdjee
2015-07-27
зочин:
АН сэхээтний хомсдолтой мөн тархины хомсдолтой юм шүү дээ мөн нэхэл хатуутай хүмүүс байдаг юм эд гудамжинд л орилж хашгирч явахдаасүрлэг байдаг юм шүү дээ дахин бүү сонго хэзээ ч
2015-07-27
Зочин:
Бурмаа руу дайраад яах вэ дээ. Шийдийг нь дандаа мега төсөл идээд сурчихсан Женко л гаргаа биз. Женкогийн л хүн ш дээ
2015-07-27
зочин:
бүлт хүүхэн ажлаа мэдэхгүй байна огцруулаачээ
2015-07-27
unshigch:
Mergejliin bus hvneer said tabihaar ajilaa medehgvi, zobhon ashig sonirholliin toloo lulaan tsaim zvtgej baina uls ornoo,ard tvmenee bodoh uhaantai said, darga nar alga daa,uls orniig svirvvlj baina daa yaana daa hoorhii
2015-07-27
зочин:
АН сэхээтний хомсдолтой мөн тархины хомсдолтой юм шүү дээ мөн нэхэл хатуутай хүмүүс байдаг юм эд гудамжинд л орилж хашгирч явахдаасүрлэг байдаг юм шүү дээ дахин бүү сонго хэзээ ч
Zochin:
Yg unen burmaa. Said. Havar neeree. Taria tarival. Tari. !? Bolivol. Boli. Geed. Baisan !? Odoo. Jinhen. Tarialchid Urgats. Muu. Buun. Dalim. Odoo. Jinhneesee. Budaa. Zuuj. Dee. !? Salbaraa. Ungaad. Avsan. !? Helj. Baigaad. Ungaj. Baina. Shuu!? Mundag. !? Estoi. Mundag. !?
2015-07-27
Zochin:
Tom salbariig amarhan ungaaj bna.haramsaltai bna.
2015-07-27
davaa:
Gurilaa nuutsuluh heregtei ym bna daa
2015-07-26
Зочин:
Энэ балай авгайгаас болж энэ жил ургацаа алдах нь дээ
2015-07-26
adf:
Ene AN-aas bolj suirlee
2015-07-26
иргэн:
Эмэгтэй хүнээр төр бариулбал төр самуурна гэдэг эхний дохио энэ дээ. Ялөнгуяа МАХН.ынхнаар.
2015-07-26
Болдоо:
Энэ жил Солонгост 100 жил болоогүй ган болж бна гэж мэдээгээр нь ярьж бна
2015-07-26
ERTHEN SANUULCHII:
MONGOLCHUUDAA ENE JIL IH HETSUU BOLNO SHUU ERTHEN SHIG SHUUDAI SHUUDAIGAAR NI GURILAA GULUUZ GULUUZAAR NI MAHAA NOOTSOLJ AVAARAI BAS DAVSAA SAIN NOOTSLOOREI TSAHILGAANII UNE 60 HUVIAR NEMEGDENE TSAHILGAANII GAZRAAS ASUUSAN CH BOLNO UNEN SHUU TULEE NUURS GAZAA ERTHEN SHIG AHIUHAN NOOTSLOOREI NAMAR 10 SAR GEHED BUH YUM UNED ORJ TSAGAAN SARAAS HOISH JINHENE HETSUUDENE SHUU ERTHEN SANUULCHII
2015-07-26
Zochin:
Burmaa said tarialanchidtai hiisen uulzaltiig harj Baihad. Havar. Taria budaanii. Tsagaar. Buun heruul. Margaan. Boloo. Biz. Dee . Tarival. Tari. Bolivol. Boli. Gesen shinjtei. Baisan. Sanagdah. Yum ?! Huvi. Hunii. Ambitsaa. Gej ?!
2015-07-26