Урт автобус 15-наас үйлчилгээнд гарна
2015-07-27

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 21 метр урт, залгаа автобусыг нэвтрүүлэхээр болсон. Тэгвэл уг автобус ирэх наймдугаар сарын 15-наас нийтийн тээврийн үйлчилгээнд гарахаар болсон байна.

 

Энэ хүрээнд Энх Тайваны өргөн чөлөөг урт автобусанд зориулж өөрчилж, өргөтгөсөн гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Гантөмөр онцолсон.

 

Тодруулбал, урт автобус явж эхлэхтэй холбоотойгоор 40 газрыг засч, янзалжээ. Урт автобус нийслэлийн төв зам дагуу буюу Таван шар-Оффицеруудын ордон чиглэлд үйлчлэх юм. Беларусь улсад үйлдвэрлэсэн тус автобус 170 орчим хүний багтаамжтай бөгөөд эхний ээлжинд 20 автобус үйлчилгээнд гарахад бэлэн болоод байгаа юм.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин