Төрийн өмчит компаниудын хувьцааг арилжина
2015-07-27

УИХ-ын энэ оны 70 дугаар тогтоолоор “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг баталсан. Тус тогтоолд дараах төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааны зарим хэсгийг  Монголын Хөрөнгийн биржээр арилжихаар болжээ. Үүнд:

 

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК
 “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК
“Дулааны цахилгаан станц-2” ТӨХК

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК
“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК
“Шивээ овоо” ХК
“Багануур” ХК
“Монгол шуудан” ТӨХК 
“Монголын цахилгаан холбоо” ХК

 

Мөн “Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийн иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн хувьцааны тоо хэмжээ, бүртгэлийг холбогдох хууль болон Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрүүдэд нийцүүлэн цэгцэлж, хувьцааг нийтэд санал болгон арилжаалах бэлтгэлийг хангахыг  Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин