О.Насанбурмаа алтан медаль хүртлээ
2015-07-27

Польш улсын Варшав хотод эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” ХIХ дахь олон улсын тэмцээн үргэлжилж байна.

 

Эхний өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 4 эмэгтэй бөх барилдсанаас 69 кг-ын жинд О.Насанбурмаа бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялж алтан медаль хүртлээ.

69 кг-ын жинд:


Алтан медалийг Очирбатын Насанбурмаа /ДАШТ-ний 3 хүрэл медальт, азийн аварга/

Мөнгөн медалийг  Агнеска Мерзчук Кордус /Польш/

Хүрэл медалийг  Дорити Элзебат Йетс /Канад, Пан-Америкийн спортын наадмын аварга, залуучуудын дэлхийн хошой аварга/

Хүрэл медалийг  Алиня Махиня /Украин, Дэлхий, европийн спортын наадам болон тивийн аварга/ нар хүртлээ.

 

Энэ жинд 18 барилдсанаас манай бөх О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Литивийн бөх Дануте Домикатетэг 10:0, гуравдугаар тойрогт францийн бөх Кунтиа Весканыг 8:4 онооны харьцаагаар хожсон. Мөнгөн медалийн төлөө Канадын бөх Дорити Элзебат Йетсийг 16:4, Польшийн бөх Агнеска Мерзчук Кордусыг 12:4 онооны харьцаагаар ялж, алтан медаль хүртсэн юм.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин