Завхан аймагт Наро Банчин гэгээнтний хойд дүр Данзанлхүндүв гэгээнтнийг залах ёслол ирэх наймдугаар сарын 2-ны өдөр болно.
Цаст Очирваань хайрханы нутагтаа дахин мэндэлж гийсэн эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар халхын 88 шидтэй Наро Банчин хувилгааны VII дүрээр батламжилсан Даархийн гэгээн XIV Далай лам Данзанжамцын зарлигтай Данзанлхүндүв гэгээнтнийг сэнтийд залах хүндэтгэлийн ёслол Завхан аймгийн Улиастай хотод болох юм.
Энэхүү ёслолыг Завхан аймгийн ИТХ, ЗДТГ, Бурхан шашинтны төв Төгс буянт Жавхлант хийд, Улаанбаатар хот дахь Завхан аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулах аж.
Б.Дэжид
Уншиж байна |