Кристина нас баржээ
2015-07-27

Дуучин Уитни Хьюстоны охин зургаан сар ухаангүй байсны эцэст 22 насандаа таалал төгссөн тухай охины аав Бобби Браун өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр твиттертээ “Охин минь ээжийнхээ ардаас нисчихлээ. Дэндүү эрт энэ дэлхийг орхиод нисчихлээ. Би уйлж байна. Сэтгэл минь дэндүү их шаналж байна” гэж жиргэжээ. Браун хэвлэлийнхэнд охин нь хэзээ амьсгал хураасныг хэлэхээс татгалзсан байна.

 

Кристина өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд Жоржиа мужид байрлах гэрийнхээ угаалгын өрөөнөөс ухаангүй байдалтай олдсон юм. Охины тархинд цус харвасан нь шинжилгээний явцад тогтоогдсон билээ. Мөн түүний биед гадны нөлөөтэй үүссэн гэмтлүүд байсан юм. 

 

Охины ээж Уитни Хьюстон 2012 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр “Beverly Hills” зочид буудлын 1458 өрөөний угаалгын өрөөнд амиа алдсан байдалтай олдсон билээ. Дуучныг хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн хэмээсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Whitney Houston 2012.02.05nd nas barsan shde... 4 sar gesen bhiiiiiim
2015-07-27